Хязгааргүй боломжийг танд атгуулах онлайн эринд тавтай морил!

Гэртээ бай. Эрүүл байцгаая. Асуудлаа аль болох онлайнаар шийдэцгээе.

Гэртээ бай. Эрүүл байцгаая. Асуудлаа аль болох онлайнаар шийдэцгээе. 

Эдгээр уриалгыг онцгой байдлын цаг үед хором тутам сануулж, Монголчууд бид дор бүрдээ дагаж мөрдөхийг хичээж, ажлаа зайнаас явуулахын  зэрэгцээ аливаа асуудлаа аль болох гэрээс гаралгүй, цахим орчинд шийдэхийг эрхэмлэж буй өдөр хоногууд өнгөрч байна. Гэвч дэлхий дахинд зөвхөн онцгой цаг үед гэлтгүй өдөр тутамдаа дэлгүүр хэсэхээс илүүтэй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүссэн газартаа захиалан авдаг “амьдралын онлайн хэв маяг”-т аль хэдийн шилжсэн. Үүнийг бид алдарт Amazon, Alibaba, Ebay зэрэг олон улсад хамгийн өндөр үнэлэгддэг онлайн платформуудын амжилтаас харж болно. Бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрд хүргэж чаддаг тэдний хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Манай улсад ч мөн онлайн зах зээл хурдацтай цэцэглэн хөгжиж буй. Үүний нэгэн томоохон бүрэлдэхүүн болох Монголын анхны онлайн их дэлгүүр Ард Шоп платформ Улсынхаа өнцөг булан бүрд суугаа хэрэглэгчдэдээ шуурхай бөгөөд найдвартай хүргэж үйлчилдэг нь одоогоор хамгийн өргөн цар хүрээг хамарсан үйлчилгээний тоонд зүй ёсоор тооцогдоно. Орон даяар онц бэлэн байдал зарласан энэ үеэр тэд санаачлан уриалж буй Stay home. Shop online уриалгынхаа хүрээнд  цаг үеийн эрэлт хэрэгцээт бүтээгдэхүүн болох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 2 цагийн дотор хүргэж өгч шуурхай ажиллаж байна. Гэртээ бай. Онлайн дэлгүүрээр үйлчлүүл.  

 

Онлайн орчин бидэнд ямар боломжуудыг нээж өгдөг вэ? 

Цаг хугацаа хамгаас үнэтэй

Амсхийх завгүй өнөө цагт та мөнгө хэмнэх тухай их сонссон уу? Цаг хугацаа хэмнэх тухай илүү их сонссон уу? Бодоод үзээрэй. Хамгийн өндөр өртөг шаардагддаг технологийн шийдлүүд, шинэ нээлтүүд ердөө л цаг хугацаа хэмнэж, хүний гараар хийгдэх ажиллагааг багасгах замаар бага цагт ихийг амжуулахын гайхамшигт чиглэж байна. Энэ нь мэдээж та гэртээ байхдаа ч албан үүргээ биелүүлэнгээ ч өөрийгөө дахин нэг хувилаад өөр бусад олон ажлыг амжуулах боломжийн тухай юм.

Санхүүгийн хэмнэлт

Хэмнэлтийн тухай яриа энд шууд утгаараа үргэлжлэх болно. Тийм ээ, энэ бол таны хэтэвчийг халамжлах цаг. Та Ард Шоп онлайн дэлгүүрээс хүссэн бүтээгдэхүүнээ тал үнээр нь авах боломж бий гэвэл итгэх үү? Худалдан авалт хийх алхам бүрд, Ард Апп ашиглах агшин бүрийд мөн олгогддог АрдКойн урамшууллын оноогоо цуглуулаад хэтэвчээ гамна.

Нэг дор олон дэлгүүр хэсэх үү?

1 цагийн дотор 10, магадгүй 100, эсвэл бүр 1000 дэлгүүрээр шагайгаад өөрийн эрж буй зүйлээ бүтээгдэхүүн хайх хэсэгт оруулж үзээд үйлдвэрлэсэн улс, тоо ширхэг, үнийн судалгаа хийснээр сэтгэлд хамгийн ихээр нийцсэнг нь сонгоод авах хязгааргүй боломжийг нэг платформд олон брэндүүдийг нэгтгэсэн онлайн дэлгүүр танд олгож чадна. 

Байгаль, нийгэмд ээлтэй алхам

Та ажилдаа очих, буцах замдаа хэр хугацаа зарцуулдаг вэ? Үүнд дээр дэлгүүр хэсэх хугацаагаа нэмбэл амьдралынхаа хэдэн сар, жилийг зам дээр өнгөрөөсөн байх бол? За, математик бодохоо больё гэхэд, худалдааны төв, томоохон захуудыг чиглэсэн ачаалалтай замын түгжрэлд амралтын алтан цагаа өнгөрөөж үзээгүй Монгол хүн цөөн л болов уу. Гэвч энэ хэрээр агаарын бохирдол үүсэж, газрын тос урсаж, хүмүүс амрах ёстой өдрөө эсрэгээрээ стресстэж байдаг. Нэг машин хөдөлгүүрээ асаалгүй, ачааллаас хөнгөлөхөд хичнээн уушги эрүүл байж чадах бол? Бидний байгаль, нийгэм салшгүй харилцан уялдаатай учраас алхам бүр тань ухаалаг байг. 

Бум бужигнаж, түм түжигнэхгүй. Халдвар тархалтын эсрэг хамгийн эрүүл шийдэл!

Коронавирусын халдварын тархалтыг таслан зогсоох бүх арга хэмжээгээ дор бүрдээ хэрэгжүүлж буй энэ цаг үед таны заавал хэвшүүлэх үүргийн нэг бол яах аргагүй “гэртээ байх”. Тэгвэл гэртээ байнгаа хэрэгцээгээ яаж шийдэх вэ? Мэдээж ОНЛАЙН ДЭЛГҮҮР. Заавал олон нийтийн газраар явж, айдас, эргэлзээнд автах ямар ч шаардлагагүй болтлоо хөгжчихсөн цаг үед амьдарч байгаагаа ухаарч, энэхүү хөгжлийн шийдлийг сайтар ашиглаад хэвшчих. Хэзээд танд ойрхон байх “найз”-аа болгоод аваарай. 

Онлайн худалдаа таны өөртөө үзүүлэх ВИП үйлчилгээ байх болно

Хүн бүр адилгүй. Зарим тохиолдолд худалдан авч байгаа бүтээгдэхүүнээ бусдад харуулахыг хүсэхгүй байх нь бий. Тэгвэл онлайнаар худалдан авалт хийх үед таны авсан зүйлийг та л мэдэж байх болно. 

Хүссэн газартаа, хэрэгтэй цагтаа шууд хүргүүлнэ

Онлайн дэлгүүр бүхэн хүргэлттэй. Гэвч үүнээс илүү давуу тал нь та хүссэн газартаа хэрэгтэй цагтаа тааруулан захиалгаа өгөх нь орой хэрэглэх юмыг зав гарсан дээрээ гэж өглөө аваад өдөржингөө агуулах гэж түйртдэг механик ажиллагааг хөнгөвчлөн таны тав тухад тааруулан шийдсэнд оршдог. Та Ард Шоп онлайн дэлгүүрийн 45000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонгон, гэртээ хүргүүлэх боломжтой. 

 

Stay home. Shop online

Сэтгэгдлүүд (0)