Бид гар утсаараа юу амжуулж болох вэ?

Амьдралынхаа хамгийн их цагийг хэнтэй өнгөрүүлдэг вэ? гэвэл ихэнх нь “Гэр бүл” гэж хариулах байх.

 

Амьдралынхаа хамгийн их цагийг хэнтэй өнгөрүүлдэг вэ? гэвэл ихэнх нь “Гэр бүл” гэж хариулах байх. Гэвч амьдралд тань хамгийн их хэрэглэгддэг эд зүйл юу вэ?хэмээн асуувал бид бараг нэгэн дуугаар “ГАР УТАС” гэж хэлэх болов уу. Тэгвэл, хамаг л ажил нугалж өгдөг “найз” маань бидэнд чухам ямар ямар ажлыг бүтээж өгөх чадвартай юм бол?

Онлайн зээл

Та ердөө 5 минутын дотор 50,000-5,000,000 хүртэлх төгрөгийг 6 сар хүртэлх хугацаагаар барьцаагүй зээлэх боломжтой.

Банк хоорондын шилжүүлэг хийх

Ард Аппаас банк хоорондын гүйлгээ хийхдээ утасны дугаар, фэйсбүүк мессенжер болон QR код ашиглан бүх төрлийн төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгээ хялбархан шийдээрэй.

Үнэт цаасны арилжаанд оролцох

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасыг гар утаснаасаа арилжаалах, хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явцтай танилцах боломжтой.

Хадгаламж болон хуримтлалаа хүртэл амархан шийдчихэж болно гээд боддоо

Зах зээлээс илүү өндөр өгөөжтэй, 24 хүртэлх сарын хугацаатай хадгаламжийн үйлчилгээнд хамрагдах боломжийг байгаа газраасаа л зохицуулчихаж болно. Хэрвээ та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл хувийн тэтгэврийн хуримтлалаа ядах юмгүй мөн л гар утсаараа шийдэж болох нь.

Орон зай үл хамааран гурван төрлийн даатгалд хамрагдах боломж

Эрүүл мэнд, гадаадад зорчигчийн даатгал, тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахыг хүсвэл цаг алдалгүй онлайнаар шийдэхэд л болно.

Гэрээсээ, гар утсаараа дэлгүүр хэсэх

Бүх төрлийн барааг Монголынхоо өнцөг булан бүрт найдвартай, түргэн шуурхай хүргэх Онлайн Их Дэлгүүрийг гэртээ нээж, тааваараа сонгоод захиалаарай.

Аппаа ашиглан АрдШоп онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх болгонд тань АрдКойны урамшуулал бодогдон автоматаар дансруу тань шилжин орох болно.

Дижитал Арилжаанд чөлөөтэй оролцох

Энэхүү шинэлэг платформ дотор та хувьцаа, АрдКойн болон бусад төрлийн үнэт цаас болон блокчэйн технологид үндэслэсэн криптовалют, секюрити токеныг чөлөөтэй арилжаалах боломжтой. Энд та хамгийн хялбар бөгөөд найдвартай аргаар дижитал арилжаанд оролцоорой.

Ард Апп ашиглах алхам бүр Ардын лоялти оноотой

Хүссэн санхүүгийн үйлчилгээгээ хурдан шуурхай аваад танд таатай байна уу, аппаа ашиглах бүрт тань урамшуулал олговол бүр ч тааламжтай байх уу? Та аппаа хэр их ашиглана, төдий хэмжээний АрдКойны урамшуулал авах боломжтой.

Шинэ хэрэглэгч уриад урамшуулал авах

Ард Аппын үнэнч хэрэглэглэгч та өөрийн найз нөхөд, ойр дотныхондоо All In One буюу санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг хуваалцахыг хүсвэл тэднийгээ уриад урамшуулалаа аваарай.

Сэтгэгдлүүд (0)