Мэдээж та санхүүгээ ухаалгаар төлөвлөж, амжилттай удирдахыг хүсэж л байгаа биз дээ? Гэвч үүний тулд хамгийн хялбар бөгөөд санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон хэрэгслийг олж, түүнийгээ яаж өдөр тутмын хэрэглээ болгон ашиглахаа мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл санхүүгийн холбогдолтой бүхнийг ганцхан Аппаас хүлээн авах боломжийг танд танилцуулъя.
Ард Аппаас банк хоорондын гүйлгээ хийхдээ утасны дугаар, фэйсбүүк мессенжер болон QR код ашиглан бүх төрлийн төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгээ хялбархан шийдээрэй. Банк хоорондын шилжүүлэг ч хийх боломжтой.
Энэ цэс рүү орсноор та ердөө 5 минутын дотор 50,000 - 5,000,000 хүртэлх төгрөгийг 6 сар хүртэлх хугацаагаар барьцаагүй, онлайнаар зээлэх боломжтой.
Зах зээлээс илүү өндөр өгөөжтэй, 24 хүртэлх сарын хугацаатай хадгаламжийн үйлчилгээнд хамрагдах боломжийг байгаа газраасаа зохицуулчихаж болно. Хэрвээ та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл хувийн тэтгэврийн хуримтлалаа ядах юмгүй мөн л гар утсаараа шийдэж болох нь.
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасыг гар утаснаасаа арилжаалах, хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явцтай танилцах боломжтой.
Эрүүл мэнд, гадаадад зорчигчийн даатгал, тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахыг хүсвэл цаг алдалгүй онлайнаар шийдэхэд л болно.
Гэрээсээ, гар утсаараа дэлгүүр хэсэх
Бүх төрлийн барааг Монголынхоо өнцөг булан бүрт найдвартай, түргэн шуурхай хүргэх Онлайн Их Дэлгүүрийг гэртээ нээж, тааваараа сонгоод захиалаарай.
Аппаа ашиглан Ард Шоп онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх болгонд тань АрдКойны урамшуулал бодогдон автоматаар дансруу тань шилжин орох болно.
Энэхүү шинэлэг платформ дотор та хувьцаа, АрдКойн болон бусад төрлийн үнэт цаас болон блокчэйн технологид үндэслэсэн криптовалют, секюрити токеныг чөлөөтэй арилжаалах боломжтой. Энд та хамгийн хялбар бөгөөд найдвартай аргаар дижитал арилжаанд оролцоорой.
Хүссэн санхүүгийн үйлчилгээгээ хурдан шуурхай аваад танд таатай байна уу, аппаа ашиглах бүрт тань урамшуулал олговол бүр ч тааламжтай байх уу? Та аппаа хэр их ашиглана, төдий хэмжээний АрдКойны урамшуулал авах боломжтой.
Ард Аппын үнэнч хэрэглэглэгч та өөрийн найз нөхөд, ойр дотныхондоо All In One буюу санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг хуваалцахыг хүсвэл тэднийгээ уриад урамшуулалаа аваарай.
Эндээс та Ардын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бүх мэдээллийг авах боломжтой.
Сэтгэгдлүүд (0)