Ард Апп шинэчлэгдсэн 4 дэхь хувилбараа танилцуулж байгаатай холбогдуулан Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.
Энэ удаагийн хувилбараар бид системийн шинэчлэл хийж, Апп дээр өмнө гарч байсан алдаатай асуудлуудыг зассанаар илүү хурдтай, илүү олон боломжийг багтаалаа. Харилцагчдад учирдаг байсан асуудлуудыг бид нухацтай судалсны үр дүнд тэдгээр асуудлыг шийдэж, ашиглахад илүү хялбар болгосон. нцлох зүйлүүдийг нэг бол бид оны өмнө нэвтрүүлсэн ACH+ (Автомат Клиринг Хаус) буюу банк хоорондын төлбөр тооцооны шууд системд нэгдсэнтэй холбоотой Банк хооронд гүйлгээ хийхдээ Ард Апп дахь өөрийн харилцах дансны дугаараа шууд хуулж оруулан Ард Аппаа цэнэглэхэд илүү хялбар болсон. Ингэснээр урд өмнө Ард Аппаа цэнэглэхэд тулгардаг байсан системийн саатлыг 100 хувь шийдэж чадсан гэсэн үг. Учир нь Ард Апп дээр маш олон бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг, тэдгээр үйлчилгээг авахын тулд харилцах дансаа цэнэглэх хэрэгтэй болдог. Бид харилцагчдад хамгийн эхэнд тулгардаг асуудлыг шийдэж чадсандаа баяртай байна.
Бид энэ хувилбарыг 100 хувь харилцагчийн сэтгэл ханамжийн төлөө зориулсан гэж ойлгож болно. Товчхондоо илүү хурдан, хялбар, олон боломжийг багтаасан. Харилцагч бүртгүүлэхдээ и-мэйл хаягаа бүртгүүлэх бөгөөд пин кодоо мартсан тохиолдолд и-мэйл хаягаараа шууд сэргээлгэх боломжтой. DAX биржийн ханш нүүрэн хэсэгт харагддаг болсон учир харилцагч зөвхөн ханш харахын тулд заавал Апп руугаа нэвтрэх шаардлагагүй болсон. Мөн дизайны шинэлэг дүр төрхтэй болон өөрчлөгдсөн нь хэрэглэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Интернэт, гурвалсан кабель, цахилгаан ус дулаан зэрэг хэрэглээний төлбөрүүдиийг ч Аппаараа төлөх боломжийг нэвтрүүлсэн.
Харилцагч зөвхөн Монголоос биш дэлхийн олон улсаас, мөн байгаа газраасаа холбогдон бүртгүүлэх боломжтой. Бид харилцагчдын үнэтэй цаг зав, зардлыг маш ихээр хэмнэсэн. Учир нь алслагдмал газар суугаа болон гэрээсээ гарах боломжгүй иргэд банкны үйлчилгээ авч санхүүгийн харилцаанд ороход хүндрэлтэй байдаг. Нөгөө талаас Банканд очоод зээл авах гэтэл олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, 2-3 болон түүнээс олон удаа очих зэрэг цаг, мөнгөний зардал гардаг. Энэ асуудлыг Ард Апп бүрэн шийдэж чадсан.
Ард Аппын том давуу тал бол харилцагч бүрд санхүүгийн хүртээмжтэй байдлыг олгож өгч байгаа юм. Ард Аппаар зөвхөн зээл авах боломжтой гэдэг түгээмэл ойлголттой байсан бол сүүлийн үед харилцагчид маань зөвхөн зээл авах биш бүх төрлийн төлбөр тооцоо шилжүүлэг, тэтгэврийн хуримтлал болон хугацаатай хугацаагүй хадгаламж нээх, даатгалын үйлчилгээ авах, онлайн дэлгүүрээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалан хүргүүлэх, үнэт цаасны арилжаанд шууд оролцох зэргээр үйлчилгээ авах бүрдээ АрдКойн урамшууллын оноо цуглуулан Ард Аппын бүх боломж, бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн дүүрэн ашиглаж байгаа нь баярлууштай.
DAX цэс нь Digital Assets Exchange буюу Дижитал Хөрөнгийн Зах юм. Тэнд одоогоор Биткойн, АрдКойн, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа (ААRD) секюрити токен гээд нийт 5 төрлийн хослол арилжаалагддаг. Энэ нь харилцагчдад Биткойн, АрдКойн, хувьцаа авахад илүү хялбар, 24 цаг арилжаанд орох боломжийг олгодог. Миний зүгээс өгөх зөвлөмж бол харилцагч та авах, зарах захиалгын дүнгээ зөв оруулах хэрэгтэй. Хэрэв зарах захиалга өгсөн гэж бодоход таны арилжаалж буй бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхолтой хүмүүс бий. Тэгэхээр авах зарах захиалгын үнэ нийцэж байж таны захиалга биелнэ гэсэн үг. Мөн аль нэг захиалга өгөх үед түгжилт хийдэг учир Койн алга болчихлоо, мөнгө алга болсон гэдэг ойлголтууд үүсдэг. Өөрөөр хэлбэл, та Койноо зарахад таны Койн түгжигддэг. Аль ч төрлийн захиалга өгсөн таны захиалгын биелэлт харагдаж байдаг учир санаа зовох зүйлгүй гэдгийг л хэлье дээ.
Ард Апп хэрэглэгчийн тоо одоогоор 700 мянга даваад явж байна. Энэ эрчээрээ тун удахгүй 1 саяд хүрэх төлөвтэй байна. Учир нь 2020 он дуусахад 450 мянга орчим харилцагчтай байсан бол 2 сарын дотор 300 гаруй мянган хэрэглэгч нэмэгдсэн гэдэг том амжилт. Энэ нь манай компаниудын үйл ажиллагааны тогтвортой байдал, санхүүгийн өсөлттэй үзүүлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тасралтгүй зах зээлд нэвтрүүлж байдагтай холбоотойгоос гадна Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа оны эхнээс эрчимж эхэлж байгаатай холбоотой болов уу..
Үйлчилгээний нөхцлийн хувьд өөрчлөлт оруулаагүй. Харин Ковидын нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд үйлчилгээ авах боломжийг аль болох зайнаас, байгаа газраасаа холбогдон үйлчлүүлж, бүх үйлчилгээг цахимаар авах боложийг хангалаа. Энэ утгаараа үйлчилгээний төрөл, лимит хязгаарыг burtgel.ard.mn-р орж нэмэгдүүлж баталгаажуулах боломжтой байгаа. Цаашдаа 3 сарын эхний 10 хоногт багтаан цахим мөнгөний гэрээ, цахим зээлийн гэрээ, үйлчилгээ үзүүлэх гэрээг Ард Апп дотроо байршуулдаг болно. Харин энэ удаа бид харилцагч өөрийн бүрэн мэдээллийг иргэний үнэмлэхийн баталгаажуулалтаа ХУР системээр дамжуулан оруулах боломжийг Ард Апп дотроо орууллаа. Харин цахимаар байгуулсан гэрээгээ өөрийн боломжтой цагтаа 7 сарын 1-ний өдрөөс өмнө салбар дээр ирж баталгаажуулах шаардлагатай байгаа. Бид Монгол Шуудан ХК-ийн салбаруудаар мөн уг үйлчилгээг давхар үзүүлдэг тулта өөрт хамгийн ойрхон салбараар үйлчлүүлээрэй. Орон нутагт суугаа харилцагчдын хувьд мөн Монгол Шуудангийн салбар болон Ард Даатгалын салбарт очиж гэрээгээ байгуулах боломжтой. Ковидын нөлөөллийг бууруулах хуулийн үйлчлэл 2021 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчингүй болох тул уг өдрөөс өмнө нөхөж бичгээр гэрээ байгуулаагүй харилцагчдын эрх 7 сарын 1-ний өдрөөс хязгаарлагдах болохыг анхаарна уу.
Сэтгэгдлүүд (0)