Ардын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг салбарт ирэлгүй онлайнаар авах, асуудлыг онлайнаар шийдвэрлүүлэх боломжтой тул эрхэм харилцагч та бүхэн халдвар хамгааллын журмыг чандлан сахиж, бидэн рүү онлайнаар хандаарай. Ард Апп болон Дижитал арилжаатай холбоотойгоор харилцагчдаас ирдэг түгээмэл асуултад хариуллаа.
Ард Апп дээр баталгаажуулалт хийхийн тулд заавал салбар дээр ирэх шаардлагагүй, burtgel.ard.mn хаягт өргөдлөө ирүүлээрэй
Харилцагч та Ард Аппад шинээр бүртгүүлэхдээ пин кодоо заавал үүсгэх, өөрийн тогтмол ашигладаг и-мэйл хаягийг үнэн зөв оруулна уу
Системийн ачааллаас шалтгаалан үйлдэл хийхэд түр хүлээгдэж байгаа тул дижитал арилжаа хийсэн боловч гүйлгээ эцэслэгдээгүй, арилжаа хийгдээгүй гэж санаа зоволтгүй болохыг анхаарна уу. Ачаалал ихэссэнээс үүдэлтэй Апп ашиглахад тулгарч буй асуудлыг шийдэхээр бид засвар шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийж, харилцагчдадаа илүү хурдан шуурхай үйлчилгээ хүргэхийг зорин ажиллаж байна.
Та Ард Кредит компанийн сошиал хуудас болон 77003322 утсаар хандаж, харилцагчийн үйлчилгээний ажилтнаар пин кодоо сэргээлгэнэ үү.
Кодоо сэргээсний дараа и-мэйл хаяг болон бусад мэдээллээ заавал шинэчлээрэй.
Харилцагч та иргэний үнэмлэхийн урд, хойд талын зургийг иргэний үнэмлэхээ барьсан өөрийн сельфи зургийн хамт хавсарган өргөдөл бичиж customerservice@ardcredit.com хаягаар илгээгээрэй
Харилцагч та burtgel.ard.mn хаягаар хандан харилцагчийн мэдээллээ оруулж, цахим мөнгөний гэрээ байгуулаарай
Нүүр хэсэгт байрлах ХАРИЛЦАХ дансны “Хуулах” товчийг дарна. Тэгснээр таны Ард Апп дахь 110027 эхэлсэн данс хуулагдах бөгөөд бүх бусад банкны интернет банкаар нэвтрэн бусад банк цэснээс Ард Кредит ББСБ гэж сонгон дансаа хуулж, хүлээн авагчийн нэр буюу өөрийн нэрийг оруулж, мөнгөн дүн, гүйлгээний утгаа бичин гүйлгээ хийх боломжтой.
Хэрвээ та burtgel.ard.mn -д бүртгүүлсэн бол 72 цаг хүлээнэ үү. Мөн та 7 сарын 1-ний өдрөөс өмнө салбар дээр өөрийн биеэр ирж баталгаажуулалт хийлгэхийг анхаарна уу.
Сэтгэгдлүүд (0)