Гадаадад гацсан Монголчуудад олгох 1 тэрбумын хандив

Гадаадад гацсан Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх хандивын үйл ажиллагааны талаар түгээмэл асуултын хариултыг эндээс уншаарай.
photo_2021-03-25_12-01-42.jpg

Гадаадад гацсан Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх хандивын үйл ажиллагааны талаар түгээмэл асуултын хариултыг эндээс уншаарай.

АрдКойн гэж юу? 

АрдКойн бол Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгогддог урамшууллын оноо бөгөөд блокчэйн технологид с уурилан хийгдсэн Монголын анхны бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл биет бус арилжааны зориулалттай хөрвөх чадвар сайтай санхүүгийн бүтээгдэхүүн юм. 

Хандивын АрдКойн хэнд олгогдох боломжтой вэ? 

2020 оны 3 сарын 15-наас 2021 оны 3 сарын 1 хүртэлх хугацаанд тухайн орны Элчин сайдын яаманд болон УОК-т эх орондоо ирэх хүсэлтээ илгээгээд хүлээж буй Монгол Улсын иргэн та дэлхийн аль ч улсаас бүртгүүлэх эрхтэй. 

Хэрхэн бүртгүүлэх вэ? 

Гадаадад гацаж, эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн  иргэн та 2021 оны 3 сарын 17-ны өдрийн 13 цагаас  2021 оны 3 сарын 28-ны 23 цаг 55 минут хүртэлх хугацаанд Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан албан ёсны асуулгыг бөглөж бүртгүүлээрэй. 

Асуулгыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Зөвхөн кирилл үсгийн фонтоор бөглөх.

  2. Шаардлагатай бичиг баримтын зургийг тод харагдахуйц байдлаар хавсаргах.

  3. Хэрэв гэр бүлийн хамт гадаадад гацсан бол гэр бүлийн гишүүд (хүүхэд)-ийн гадаад паспорт, бичиг баримтын зургийг тод харагдахуйц байдлаар хамтатган хавсаргана уу. 

Гадаадад гацсан Монголчууддаа туслах Хүчтэй Хамтдаа төслийн үргэлжлэх хугацаа? 

2021 оны 3 сарын 17-ны өдрийн 13 цаг 00 минутаас  2021 оны 3 сарын 28-ны 23 цаг 55 минутын хооронд амжиж бүртгүүлээрэй.

Гадаадад гацсан, эх орон руугаа буцах хүсэлт гаргасан гэдгээ иргэн яаж батлах вэ? 

Та асуулгыг кирилл үсгийн фонтоор үнэн зөв бөглөх хэрэгтэй бөгөөд бид таны мэдээллийг УОК болон элчин сайдын яамны албан мэдээлэлтэй тулган баталгаажуулна. 

Гэр бүлээрээ гадаадад гацсан бол гишүүн бүрт хандивын АрдКойн олгогдох уу?

Тиймээ, та 2 болон түүнээс дээш ам бүлээрээ гадаадад гацсан бол гэр бүлийн гишүүн бүрт АрдКойн олгогдоно. Ингэхдээ мөн л асуулга, судалгааг бөглөхдөө гэр бүлийн гишүүдийн эх орондоо буцах хүсэлтийг тус бүр хавсаргана.  

Хандивын АрдКойныг төгрөг болон бусад валют руу хөрвүүлэн ашиглах боломжтой юу? 

Тиймээ, боломжтой. Ард Аппликэйшн доторх DAX Буюу Дижитал Арилжааны Зах цэсээр орж арилжаанд оролцоорой. 

АрдКойныг аль ч улсаас ашиглах боломжтой юу? 

Боломжтой. Үндсэн бирж болох Digital Assets Exchange (dax.mn) болон олон улсын цахим бирж болох Stex.com сайтуудаар арилжаа хийж, тухайн улсын валют болгох боломжтой. Мөн дэлхийн томоохон мэдээллийн платформууд болох Coinmarketcap, CoinGecko, Coindar болон Blockfolio зэргээс харах боломжтой.

АрдКойныг хэрхэн, юунд зарцуулж болох вэ? 

  • Тэтгэврийн хуримтлал үүсгэж, Ирээдүйгээ өмчлөх - Ард Лайф ХХК

  • Үнэт цаас, хувьцаа худалдан авах - Ард Секюритиз ҮЦК

  • Автомашин, орон сууц худалдан авах - Ард Лизинг

  • Онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх - Ард Шоп

Хандивын АрдКойн олгогдсон эсэхийг яаж мэдэх вэ? 

2021 оны 4 сарын 15-нд Ард Аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаарт АрдКойн олгогдоно. Ингэхдээ материалаа бүрэн гүйцэд бэлтгэсэн тохиолдолд таны Ард Аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаарт шилжин орно. 

Нэг хүнд хэдэн ширхэг АрдКойн ногдох вэ?

Заасан хугацаанд бүртгүүлсэн нийт иргэдэд хандивын 1 тэрбум төгрөгтэй тэнцэх АрдКойныг тэнцүү хуваарилан олгоно.

Хэрэв иргэн ЭСЯ болон УОК руу гар утсаараа явах хүсэлтээ илэрхийлсэн бол  төсөлд хамрагдах эрхтэй юу? 

Боломжгүй. Зөвхөн албан бичгээр болон и-мэйлээр УОК болон ЭСЯ-д илгээсэн хүсэлтийг үндэслэн баталгаажуулна. 

Заавал Монгол Улсын иргэн байх шаардлагатай юу? 

Тийм. Зөвхөн Монгол Улсын иргэншилтэй гадаадад гацсан хүсэлтээ  2020 оны 3 сарын 15-наас 2021 оны 3 сарын 15 хүртэлх хугацаанд илгээсэн иргэдийг хамарна.

Гэр бүлийн бүх гишүүдэд нэг бүрчлэн хандивын АрдКойн олгогдох уу? 

Тийм. Хэрвээ заагдсан хугацаанд гэр бүлээрээ гадаадад гацаж, материалаа зааврын дагуу хавсарган илгээсэн бол гэр бүлийн бүх гишүүдэд АрдКойны хандив олгогдоно.  

Гадаадад гацсан иргэдэд хандивын АрдКойн олгохтой холбоотой мэдээллийг хаанаас авах вэ? 

Зөвхөн албан ёсны эх сурвалж болох доорх линкүүд болон утасны дугааруудаас аваарай. 

Хандивын АрдКойнд хамрагдах асуулга бөглөхдөө юуг анхаарах вэ?

  • Асуулга бөглөхдөө сайтар нягталж, ЗӨВХӨН КИРИЛЛ ҮСГЭЭР алдаагүй бөглөсөн тохиолдолд баталгаажилт амжилттай хийгдэж, АрдКойн олгогдоно.

  • Ард Аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаарт АрдКойн шилжин орохыг анхаарна уу.

Хандивтай холбоотой мэдээллийг зөвхөн манай АЛБАН ЁСНЫ сувгуудаас аваарай.

Эргэлзээтэй зүйл гарвал дээрх албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахаас гадна манай лавлах утсанд (7707 8181, 7700 3322) холбогдох боломжтой. 

Сэтгэгдлүүд (0)