Түгээмэл асуулт: DAX вэбсайт шилжилт

Цахим Хөрөнгийн Бирж вэбсайт хувилбартаа шилжиж байгаатай холбоотойгоор харилцагчдаас ирж буй түгээмэл асуултад хариулж байна.
photo_2021-03-31_21-11-5812123.jpg

DAX - Цахим Хөрөнгийн Бирж вэбсайт хувилбартаа шилжиж байгаатай холбоотойгоор харилцагчдаас ирж буй түгээмэл асуултад хариулж байна.

Ард Аппаас DAX цэс хасагдсан нь ямар учиртай вэ?

Ард Аппын үйл ажиллагаа нь Ард Кредит ББСБ ХК-ийн Монгол Банкнаас авсан Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл үндэслэн явагддаг бөгөөд DAX нь систем сайжруулалтын зөв шийдлийг эрхэмлэн вэбсайт хувилбар руу шилжээд байна. DAX цэс нь аливаа хэлбэрээр хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй болно.

DAX-ын вэб хувилбар ажиллаж эхэлснээр ямар давуу талууд бий болж байгаа вэ? 

DAX нь 4 сарын 1-ээс Ард Аппликэйшны цэсээс хасагдаж байгаа бөгөөд Dax.mn хэмээх өөрийн вэбсайт дээр ажиллаж эхэлнэ. Ийнхүү DAX нь  цаашид олон улсын криптовалютын биржүүдийн ажилладаг жишиг, стандарт руу шилжиж, илүү өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болж байгаа юм. Бид вэбсDайт руу шилжилт хийж, харилцагчдадаа аль болох хялбар байдлаар арилжаанд оролцох боломжийг олгох шийдлүүдийг ашиглаж байгаа болно. 

Вэбсайт хувилбартай холбоотойгоор АрдКойноо шилжүүлэх, хөдөлгөх зэрэг хэрэглэгчийн зүгээс нэмэлт үйлдэл шаардагдах уу? 

Dax.mn сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Dax.mn сайтад бүртгүүлснээр АрдКойн шилжүүлэх, төгрөгөөр цэнэглэх боломжтой болно.

Dax.mn-д хэрхэн бүртгүүлэх вэ?

Dax.mn рүү нэвтэрч БҮРТГҮҮЛЭХ товч дээр дарна. Өөрийн утас, регистрийн дугаараа кириллээр бичиж оруулна. Та цаашид нэвтрэх нууц үгээ 5-аас 30 тэмдэгтэд багтаан 2 удаа давтан оруулаарай. Апп руугаа нэвтрэн баруун доор байрлах ҮЙЛЧИЛГЭЭ цэс рүү орж ТАН товчийг дарна. Таны оруулах ТАН код энд харагдах бөгөөд уг кодыг хуулж оруулснаар амжилттай бүртгэгдэнэ.

Dax.mn дээр бүртгэлээ үүсгэхдээ гадаад дугаараа яаж бүртгүүлэх 

Бүртгэл нь Ард Апп дээрээ зөв хийгдсэн бол асуудал үүсэхгүй.

Dax.mn дээр яаж арилжаанд орох вэ?

Арилжаа цэс рүү орж хослолоо сонгон үнэ болон ширхэгээ оруулснаар арилжаанд оролцоно.

DAX -аа хэрхэн цэнэглэх вэ?

Апп руугаа нэвтрэн баруун доор байрлах ҮЙЛЧИЛГЭЭ цэс рүү орж ТАН товчийг дарна. Төгрөгийн орлого хийх бол ТӨГРӨГ ТАТАХ, Ард Лояалти оноо татах бол ОНОО ТАТАХ-ыг сонгож татах дүнгээ оруулан гүйлгээ хийнэ.

Dax.mn дээр бусад орлого, зарлага хэрхэн хийх вэ?

Dax.mn рүү нэвтэрсний дараа ТҮРИЙВЧ цэс рүү орно. Энд таны бүх койнууд харагдана. Та цэнэглэх койноо сонгоно. Орлого хийх бол орлого хэсгийг зарлага хийх бол зарлага хэсгийг сонгоно. Орлого хийхдээ үүссэн QR кодыг wallet дээрээс уншуулж эсвэл хаягийг хуулж оруулна. Зарлага хийхдээ өөрийн хаягийг хуулж wallet дээрээ оруулна. 

Гүйлгээний шимтгэл хэд вэ? 

  • BTC Withdrawal 0.00081

  • ARDX 1% 

  • ArdCash/MNT 1%.

ТАН код гэж юу? 

ТАН код нь бүртгэлийн аюулгүй байдлыг хангах үүднээс өгч байгаа 5 минут тутамд шинэчилэгддэг 1 удаагийн код юм.

ТАН кодоо яаж авах вэ?

Ард Аппын үйлчилгээ цэсийн ТАН хэсгээс кодоо авна.

HODL яагаад алга болсон бэ?

Таны HODL данс түр харагдахгүй болсон байгаа. Тун удахгүй шийдлийг нь олно. Данс устаагүй.

ARDT/ARDX, ARDT/MNT хослолууд хаана харагдах вэ?

https://dax.mn/markets 

Вэб хувилбараас бусад банк руу шилжүүлэг хийх боломжтой юу?

Удахгүй бусад банк руу зарлага хийгддэг болно. Эхний ээлжид зөвхөн Ард Апп руугаа татах боломжтой.

Койн харагдахгүй 0 болсон нь учиртай вэ? Хэзээ Dax.mn рүү орж ирэх вэ?

Ард Аппын ҮЙЛЧИЛГЭЭ цэсэд байрлах ТАН хэсгийн Төгрөг татах болон Койн татах үйлдлээр DAX.mn рүү татна уу.

Биткойноо (BTC) яаж татах вэ

Bitcoin татаж авах боломж удахгүй нээгдэнэ, өнөөдөр тохиргоонууд дутуу байгаа тул шууд зарлага гаргах боломжгүй байна.

Stex.com болон Trade.mn рүү шилжүүлж болох уу? 

АрдКойныг бусад бирж рүү татах боломж удахгүй нээгдэнэ.

Анхааруулга: Та Ард Аппаа заавал UPDATE хийх буюу дахин шинээр татаж аваарай.

 

Сэтгэгдлүүд (0)