Илгээлтийн Эзэд төслийн удирдамж

Монгол даяар 21 аймаг 330 сумдад суугаа иргэдэд хүрч санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээх хөтөлбөр
илгээлтийн эзэд.jpg
 

\

Төслийн хураангүй

  • Төслийн нэр: Илгээлтийн Эзэд    

  • Төсөл эхлэх: 2021.6.8

  • Төслийн ерөнхий зөвлөх: Ч.Ганхуяг

  • Төсөл дуусах: 2021.7.7

  • Төслийн удирдагч: О.Амарболд            

  • Төслийн нийт шагналын сан: ₮250,000,000

Төслийн үндсэн зорилго

Монгол даяар 21 аймаг 330 сумдад суугаа иргэдэд хүрч санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээх

Илгээлтийн Эздэд олгох боломж

  • Цалинтай дадлага хийх

  • Өөрийн төрөлх нутгийн ард иргэдэд санхүүгийн боловсрол түгээх

  • Залуу насандаа мартагдашгүй дурсамж бүтээх 

  • Ажлын гараагаа амжилттай эхлүүлэхэд бэлтгэгдэх 

  • Найз нөхдийн хүрээгээ тэлэх

  • Илгээлтийн бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах

  • Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудад ажилтнаар шалгаруулан авах

  • Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх

  • Төслөөр дамжуулан олон нийтэд танигдах

  • Бусад ажил олгогчдод өөрийн чадварыг танин мэдүүлэх

Оролцогч талууд

Санаачлагч: Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо

Хамтран ажиллагч: Ард Академи НҮТББ

Хамтран ажиллагч: Монгол Шуудан ХК

Дэмжигч: Ард Санхүүгийн Нэгдэл ХК, охин компаниуд

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч: VTV HD

Сонгон шалгаруулах үзүүлэлт

  • Тухайн сумын иргэн байх

  • Эцэг эхийн аль нэг нь тухайн сумын иргэн байх 

  • 18-25 насных байх

  • Ардад ажиллах хүсэлтэй байх

  • Иргэдэд санхүүгийн мэдлэг түгээж, цалинтай дадлага хийх чин эрмэлзэлтэй байх

  • Санхүү, Менежмент, Маркетингийн чиглэлээр сурдаг бол давуу тал болно.

Илгээлтийн Эздийг бэлтгэх үйл явц 

  • Арджуулах хөтөлбөрт хамруулах

  • Гарын авлага 

  • Харилцааны сургалт 

  • Тайлан, мэдээлэл солилцох сургалт

  • Борлуулалтын сургалт 

Бусад: Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрсдэлийн сургалт

Илгээлтийн Эзэд хэрхэн ажиллах вэ? 

  • Орон нутагт хэрэгжүүлж болох бүх төрлийн төслийн санал, санаачилга гаргана

  • 24 цагийн нэгдсэн мэдээлэл ирүүлнэ

  • 3 хоног тутмын шилдгийг зарлана

  • 10 хоног тутмын шилдгийг зарлана

  • Илгээлтээр очсон нутагтаа санхүүгийн боловсролын сургалт хийнэ

  • Харилцагчдын санал хүсэлт, орон нутагт шаардлагатай зүйлсийн судалгаа хийнэ. 

  • Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад таниулах

Илгээлтийн бүс нутгийн хамтын ажиллагаа

  • Илгээлтийн Эзэд - Иргэдийн хамтын ажиллагааг эрхэмлэнэ

  • Сум, багийн удирдлага, найз нөхөд, ах дүү, хамаатан садангаасаа дэмжлэг авч болно.  

Төсөлтэй холбоотой мэдээллийг ямар сувгаар авах вэ? 

Ард Санхүүгийн Нэгдлийн албан ёсны хуудсууд болон Ард Академи Санхүүгийн боловсрол олгох сувгаас хүлээн аваарай. 

Вэбсайт: https://academy.ard.mn/

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/academyard

Сэтгэгдлүүд (0)