Түгээмэл асуулт: DAX.mn

DAX.mn-тэй холбоотойгоор хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуултад хариулж байна.
photo_2021-06-04_10-15-20.jpg

DAX.mn-тэй холбоотойгоор хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуултад хариулж байна. 

DAX.mn вэбсайтад хэрхэн бүртгүүлэх вэ?

DAX.mn вэбсайт руу нэвтэрч БҮРТГҮҮЛЭХ товчийг дарна. Өөрийн утас, регистрийн дугаараа кирилл үсгээр бичээд цаашид нэвтрэх нууц үгээ 5-30 тэмдэгтэд багтаан 2 удаа давтан оруулаарай. Үүний дараа Ард Апп руугаа нэвтрэн, баруун доод хэсэгт байрлах ҮЙЛЧИЛГЭЭ цэс рүү орж ЦАХИМ АРИЛЖАА товчийг дарна. Таны оруулах ТАН код энд харагдах бөгөөд уг кодыг хуулж dax.mn-д оруулснаар бүртгэл амжилттай хийгдэнэ.

DAX.mn дэх хэтэвчээ хэрхэн цэнэглэх вэ?

Ард Аппаас орлого хийхдээ:

Ард Апп дахь ХАРИЛЦАХ дансаа цэнэглэсний дараа ҮЙЛЧИЛГЭЭ цэс рүү орж ТАН товчийг дарна. Дараа нь ТӨГРӨГ ТАТАХ товч дээр дарж мөнгөн дүн болон регистрийн дугаараа бичин илгээнэ.

Бусад банкнаас орлого хийхдээ:

  • Хүлээн авагчийн нэр - Ард Экс ХХК

  • Хүлээн авах банк - Богд Банк

  • Дансны дугаар – 8100002550

  • Гүйлгээний утга – Бүртгэлтэй утасны дугаар, эсвэл регистрийн дугаараа кириллээр бичиж илгээнэ. Алдаатай илгээсэн тохиолдолд support@dax.mn и-мэйл хаяг руу дараах мэдээллийг ирүүлнэ үү:

    • Шилжүүлсэн банкны нэр болон дансны дугаар

    • Гүйлгээ хийсэн мөнгөн дүн

    • Регистрийн дугаар болон утасны дугаар

    • Гүйлгээ хийсэн дансны хуулгыг скрийншот (screen shot) хийж явуулах

Орлого хийхдээ алдаа гаргасан бол шилжүүлгээ буцаах боломжтой юу?

Support@dax.mn и-мэйл хаяг руу илгээсэн мэдээллийг хүлээн авсны дараа ажлын 2-3 хоногт багтаан харилцагчийн шилжүүлгийг буцаах боломжтой.

Ард Аппын гүйлгээний хязгаараа хэрхэн  нэмүүлэх вэ?

Та burtgel.ard.mn хаягаар нэвтэрч Гүйлгээний хязгаар нэмэх хүсэлтийн асуулгабөглөөрэй.

DAX.mn-ы хэтэвчээсээ Ард Апп дахь Харилцах данс руугаа  хэрхэн төгрөг татах вэ?

DAX.mn дэхь ХЭТЭВЧ цэс рүү орж төгрөгийн валютыг сонгоод ЗАРЛАГА цэс доторх Ард Апп хэсгийг сонгоно. Та Ард Аппын харилцах дансаа бичих шаардлагагүй. Харин Ард Апп дахь ҮЙЛЧИЛГЭЭ цэсээс ТАН код авч оруулан төгрөг  шилжүүлэх боломжтой.

Санамж: 

  • Ард Аппын харилцах дансанд байрших доод үлдэгдэл 50 сая төгрөг байна.

  • Ард Аппын өдрийн гүйлгээний лимит 3 сая төгрөг байна. Та дээд тал нь 1 сая төгрөгөөр 3 удаа зарлага илгээх боломжтой.

DAX.mn дэхь хэтэвчээсээ хэрхэн бусад банкны данс руу төгрөг татах вэ?

DAX.mn дэх ХЭТЭВЧ цэс рүү орж төгрөгийн валютыг сонгоод ЗАРЛАГА цэс доторх БАНК хэсгийг сонгоно. Ингэснээр таны баталгаажуулсан данснууд харагдах бөгөөд эдгээрээс сонгон зарлага хийх боломжтой.

DAX.mn шинэчлэгдэхээс өмнө танд байсан BTC, ARDT-ын үлдэгдэл харагдахгүй байгааг хэрхэн шийдэх вэ?

Та өөрийн регистр, утасны дугаар, өмнө нь байсан BTC, ARDT үлдэгдлийн хэмжээ зэрэг хувийн мэдээллээ Zendesk-ээр илгээгээрэй. Таны хүсэлтийг ажлын 1-2 өдөрт багтаан шийдвэрлэх болно.

ARDT-г AARD болгон хөрвүүлэх боломжтой юу?

Боломжтой. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу:

  1. DAX.mn дээр харилцагчийн хүсэлтийг Zendesk-ээр хүлээн авна (Харилцагч заавал Ард Секюритиз ҮЦК - д үнэт цаасны данстай байх)

  2. DAX.mn дээр харилцагчийн токеныг татан авна. Шимтгэлгүй.

  3. Хүсэлтийг Ард Секюритиз ҮЦК руу шилжүүлэн, хувьцааг ажлын 2-3 хоногт байршуулж өгнө.

ARDX болон бусад криптовалютын дансандаа орлого хийхдээ блокчэйн хаягаа андуурсан тохиолдолд яах вэ? 

DAX.mn дэх ХЭТЭВЧ цэс рүү орж криптовалютаа сонгоод ОРЛОГО цэс дэхь крипто хэсгээс өөрийн DAX.mn  дээрх хаягаа хуулан авч шилжүүлэх гэж буй биржийн хэтэвч дээр үнэн зөв оруулна. Хүлээн авах хаягийг буруу оруулсан тохиолдолд засах болон буцаах боломжгүйг анхаарна уу.

ARDX болон бусад криптовалютын данснаасаа зарлага хийхдээ , блокчэйн хаягаа андуурсан тохиолдолд яах вэ? 

DAX.mn дэх ХЭТЭВЧ цэс рүү орж зарлага гаргах гэж буй криптовалютаа сонгоод ЗАРЛАГА дээр даран хүлээн авах хэсэгт хаягаа үнэн зөв оруулж, зарлагын дүнгээ бичиж Ард Апп дахь ТАН кодыг оруулан илгээх боломжтой. Хүлээн авах хаягийг буруу оруулсан тохиолдолд засах болон буцаах боломжгүйг анхаарна уу.

Сэтгэгдлүүд (0)