2021 оны 7 сарын 7-ны өдөр хүртэлх 0-18 настай Монгол улсын иргэн хамрагдах боломжтой. Таны хүүхэд 2021 оны 7 сарын 7-ноос өмнө 18 нас хүрсэн бол энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
Хөтөлбөрт хамрагдах хүүхдийн мэдээллийг эцэг эх, албан ёсны асран хамгаалагчийн Ард Аппын бүртгэлээс оруулах боломжтой. Ард Аппын нүүр хэсэгт байрлах хүүхэд бүрт 77 АрдКойн олгох хөтөлбөр гэсэн бичигтэй баннер дээр дарна. Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэлтэй танилцсаны дараа та хөтөлбөрт оролцох хүүхдийн мэдээллийг оруулна. Та доорх холбоосоор бүртгүүлэх зааврыг үзэх боломжтой.
Ард Санхүүгийн Нэгдлээс 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 77 АрдКойн олгох онлайн бүртгэлийн хугацааг 7 сарын 7-ны өдрийн 23:59 цаг хүртэл сунгалаа.
5 сарын 31-ний өдрийн 23:59 цаг хүртэл бүртгүүлсэн хүүхэд бүрт 100 АрдКойн, 6 сарын 1-наас 7 сарын 7-ны хүртэл бүртгүүлсэн бол 77 АрдКойн олгогдоно.
Эцэг эх, албан ёсны асран хамгаалагчийн Ард Аппын бүртгэлээс хэдэн ч хүүхдийн мэдээллийг оруулах боломжтой. Гэхдээ тухайн хүүхдүүдийн эцэг эх, албан ёсны асран хамгаалагчийн Ард аппликейшнийн бүртгэлээс мэдээллийг оруулахыг анхаарна уу.
Олгогдсон АрдКойн нь хүүхдийг 18 нас хүртэл түгжээтэй байна. Уг 77 ширхэг АрдКойныг таны хүүхэд 18 нас хүрэхээс өмнө хэн ч захиран зарцуулах эрхгүй бөгөөд зөвхөн тухайн хүүхэд 18 нас хүрсний дараа өөрийн буюу хүүхдийн мэдээллээр хандах эрхтэй. Хүүхэд 18 нас хүрэх үедээ Ард Аппликейшнд бүртгэлтэй тохиолдолд АрдКойны дансыг холбон 77 ширхэг АрдКойны түгжээг тайлж өгөхийг анхаарна уу.
Та энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллийг зөвхөн манай албан ёсны хаягаас авахыг анхаарна уу. Компаниас бусад хэнд ч хувийн мэдээллээ өгөхгүй байж, ТӨЛБӨРТЭЙ бүртгэлээс татгалзана уу. Албан бус байдлаар бүртгүүлснээс үүсэж болох хохирол, гомдлыг манай байгууллага хариуцахгүй болохыг мэдэгдье.
Сэтгэгдлүүд (0)