30 жилийн түүхтэй Монголын Хөрөнгийн Бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар анх удаа 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Энэхүү өндөр ашигт хувьцаа бондын арилжааны идэвх гол нөлөө үзүүлсэн ба хөрөнгийн зах зээлийн хувьцааны арилжаа 119.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 дахин өндөр үзүүлэлт юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 оны эхний хагас жилд 3.8 ихнаяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52.1 хувийн огцом өсөлт үзүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. ТОП 20 индекс өмнөх оны мөн үеэс 107 хувиар өсч 33,509 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээний 75 хувь буюу 2.9 ихнаяд төгрөгийг бүрдүүлжээ.
Та бүхэн дараах тайлангаас Монголын Хөрөнгийн Биржийн эхний улирлын үзүүлэлтийг дэлгэрэнгүй уншиж танилцаарай.
Сэтгэгдлүүд (0)