Б.Оюутцэцэн, Эрсдэл Эрхэлсэн Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна.
Нэр: Баярсайханы Оюутцэцэн
Мэргэжил: Санхүү, нягтлан бодох бүртгэлийн магистр, Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч (ACCA)
Төгссөн сургууль: BPP University, Лондон хот
Албан тушаал: Эрсдэл Эрхэлсэн Захирал
Харъяалагдах компани: Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Өдөр бүр шинэ сорилттой тулгардагт хамгийн их дуртай. Нэг байрандаа удаан байж чаддаггүй болохоор нэг л зүйлээ өдөр бүр хийх их хэцүү санагддаг. Харин Ардын онцлог нь үргэлж салбараа бүтээлчээр түйвээх төсөл, шинэ санаачилгуудыг эхлүүлдэг тул түүнийхээ хэрээр ажилчдаа сорьж, тасралтгүй хөгжүүлж байдаг нь “миний ажилдаа дурлах хамгийн том шалтгаан”. Үүнээс гадна удирдлага болон хамт олноо онцолмоор байна.
“Хэн ч бай, ямар ч ажил хийдэг бай бид нэг гэр бүл шиг нэгнээ түшиж, тусалж, хүндэлж, гар нийлэн ажиллаж чаддаг” нь ажлын сэтгэл ханамж өндөр байх дараагийн шалтгаан байдаг.
Өглөө эрт ажлаа эхлүүлсэн өдөр хамгийн үр бүтээмжтэй байдаг. Чухал ажил, уулзалттай өдрүүдэд өглөө 7-8 цагийн үед оффис хүн багатай байхад ажил дээрээ ирж бэлддэг. Ганхуяг захирлаас ирдэг эрч хүчийг бас хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Аравхан минут уулзаад гараад ирэхэд л бүрэн цэнэглэгдчихдэг. Заримдаа нэг сайхан загнуулчихад хэсэгтээ л үр бүтээмж дээд цэгтээ байдаг шүү (инээв)
Telegram, G Suite -ыг манай хамт олон хамгийн ихээр ашигладаг. Миний хувьд эдгээрээс гадна Apple-ын Keynote, Pages-ыг их хэрэглэдэг. Анх орж ирээд олон хүн нэг дороос хандаад ажиллачих боломжтой shared files ашигладаг нь их таалагдаж байсан. Гэхдээ бид мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс үргэлж сэрэмжтэй байх хэрэгтэй.
Их ажлын хажуугаар амьдралын хэв маягаа алдахгүйн тулд Productive, Headspace болон Podcast аппуудыг хэрэглэдэг. Харин өдөр тутмын ажлаа Google Calendar, Google Keep зэрэг дээр хөтөлж явдаг. Бүх датагаа үүлэн технологид буюу интернеттэй л бол хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой байх тал дээр их анхаардаг.
Хүчтэй. Хамтдаа. гэдэг уриа маань л шууд төсөөлөгддөг.
Ил тод байдал. Хөгжлийн хурдасгуур. Ирээдүй.
Ард Апп амьдралыг үнэхээр хөнгөвчилдөг. Хүн бүр Ард Апптай болоосой гэж хүсдэг.
Хөрөнгө оруулалтын хувьд манай компаниудын хувьцаа (AARD, AIC, ADB), хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, тогтмол өгөөжтэй эрсдэл багатай бүтээгдэхүүнүүд болох бонд, хадгаламж, итгэлцэл; мөн тодорхой хэмжээг нь криптовалют буюу АрдКойн (ARDX), Булган Ундрагын (BUN) хувьцаагаар багцаа бүрдүүлээрэй.
Мөн Ард Лизинг компани маань лизингийн цоо шинэ бүтээгдэхүүнийг тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Сэтгэгдлүүд (0)