Д.Анхбаясгалан, Технологи Хариуцсан Захирал, DAX
Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаагийн дугаараар дөнгөж 20 гарч буй залуу Технологийн захиралтай ярилцлаа.
Нэр: Даваадоржийн Анхбаясгалан (Анхаа)
Мэргэжил: Мэдээллийн системийн инженер
Төгссөн сургууль: Монгол Улсын Их сургууль, Улаанбаатар хот
Албан тушаал: Технологи Хариуцсан Захирал
Харъяалагдах компани: DAX буюу Ард Экс ХХК
Хэзээд шинэ технологи, инноваци, бүтээлч байдлыг эрэлхийлдэг алсын хараа нь хамгийн их таалагддаг. Өдөр бүр шинэ сорил , мэдээ мэдээллээр нэгнийгээ цэнэглэж хурдтай хөгжиж чаддаг нь манай компанийн хамгийн том давуу талуудын нэг юм. Бүхий л нөөц бололцоогоо шавхаад хийж буй ажлаа дуусгахад магтаал, шүүмж хоёрын тунг нь тааруулаад заримдаа шүүмжлэлтэй эсвэл баяртайгаар хүлээж авдаг удирдлагууддаа бас баярладаг.
Хэдий судалгаагаар хүний бие физиологи өглөө эрт их сэргэг тархи өндөр бүтээмжтэй байдаг гэдэг ч миний хувьд технологийн салбарын хүн болоод ч тэр үү оройн цагаар нам гүм байхад эсвэл багаараа хэлэлцэх (brainstorm) хийж байхдаа хамгийн өндөр бүтээмжтэй байдаг даа.
Мэдээж зөөврийн компьютер Macbook маань л бүх зүйлд оролцдог доо. Түлээчний сүх гэдэг шиг хөгжүүлэгч, тестер, аюулгүй байдлын инженер, DevOps, системийн шинжээч гэх мэт бүхий л технологийн салбарын хүмүүсийн гол зэвсэг нь зөөврийн компьютер байдаг гэдэгт итгэлтэй байна.
Миний хувьд хөгжүүлэгч, төслийн менежерийн хэсэгт мөн оролцон ажилладаг. Энэ үед Visual Studio Code, intellij IDE, ClickUp зэрэг програм хангамжууд аминд ордог доо. ClickUp нь аливаа төслийн хөгжүүлэлтийг SPRINT, Waterfall гэх аргачлалуудыг ашиглан Canban Board, Gantt Chart, Memo Task хэлбэрээр хянан уг төслийн явцыг хянах, зохион байгуулах гээд олон олон нэмэлт боломжуудыг агуулсан байдаг нь таалагддаг.
Блокчэйн, Чоно, Ганхуяг захирал төсөөлөлд буудаг даа
Эрч хүч.Чадварлаг баг. Шийдэмгий.
Dax.mn дээр өөрийн хүссэн криптовальютыг хормын дотор авах боломжтой байгаа. Цаашлаад манай хөгжүүлэлтийн баг харилцагчиддаа улам илүү ашиглахад хялбар болгож, аюулгүй байдлын түвшнийг сайжруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр шахуу ажиллаж байна.
Ард Апп таны өдөр тутмын амьдралд маш их цаг хэмнэхэд тусална.
Шинээр нэвтрүүлж буй #ӨсдөгМашин хөтөлбөрт машинтай хэн бүхэн хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна.
Сэтгэгдлүүд (0)