Digital Nation - 2021 арга хэмжээний эхний өдөр зохион байгуулагдсан Ардын хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Ц.Бархас
Аппрентис нэвтрүүлгийн ялагч
“Их битгий хий, бага битгий хий. Өдөр болгон хий. Тэгж чадвал чи нэг л өдөр өөрийн хүссэн өндөрлөгт хүрсэн байх болно.”
Н.Ананд
Аппрентис нэвтрүүлгийн шилдэг оролцогч
“Өөрийнхөө яг одоо аливааг хийж байгаа арга барилдаа хэзээ ч битгий сэтгэл ханаарай. Түүнийг илүү дэвшилтэт аргаар хийж болох арга зам заавал байж л таараа.”
Баабар
Нийтлэлч
“Итгэлд суурилсан технологийн дэвшил болох блокчэйны давуу талыг ашиглах талаар хувийн хэвшил манай оронд манлайлж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Төрийнхөн үүнд суралцах хэрэгтэй.”
Б.Наранзун
Урлаг судлаач, продюсер
”Харанхуй өрөө рүү орохдоо айдаг шиг аливаа зүйлийн эхлэл дээр хүн бүхэн айдаг. Гэвч эрсдэл хаана байна гэхээр энэ салбарт биш бидэнд өөрсдөд маань байна. Ердөө судалсан судлаагүйн ялгаанаас л хамаарна.”
Б.Золбоо,
Санхүү Эрхэлсэн Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК
“Блокчэйн гэдэг нь аливаа зүйлийг бүртгэх зориулалттай систем. Түүний хамгийн энгийн хэлбэр нь “мөнгө” юм.“
Ч.Ганзориг
Гүйцэтгэх Захирал, Digital Assets Exchange (DAX)
“Шинэ технологиос өгөөж хүртье гэж бодож байгаа бол ямагт сайтар судлахыг зөвлөнө. Хүн бүр хүссэн өгөөждөө хүрч чадахгүй, тиймээс сайн судалж мэдлэгээ зузаатгах хэрэгтэй.”
Ж.Золжаргал
Гүйцэтгэх Захирал, Монголын Үнэт Цаасны Бирж
“Өөртөө хөрөнгө оруулалтын зан төлвийг бий болгоорой. Сар бүр тодорхой хэмжээгээр хуримтлуулж сурах нь маш чухал.”
Э.Сангаамаа
ТУЗ-ийн гишүүн, Ард Лайф ХХК
“Би Ард Апп ашигладаг. Тэнд хөрөнгийн зах зээл бүхлээрээ онлайнаар байж байдаг учраас хүссэн бүх үйлчилгээгээ авч чаддаг. Энэ нь өөрөө Цахим Хөрөнгө Оруулагч Үндэстэнийг цогцлоох нэгэн чухал хөшүүрэг гэж бодож байна.”
Сэтгэгдлүүд (0)