Ard Weekly Highlights: Ard at Digital Nation

Монгол Улсын Засгийн Газраас Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, "Цахим Үндэстэн" санаачилгыг гаргасан билээ.
photo_2021-09-24_17-09-37.jpg

Монгол Улсын Засгийн Газраас Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, "Цахим Үндэстэн" санаачилгыг гаргасан билээ. Уг салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” -г энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон өргөжүүлж, 9-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдэл стратегийн түншээр оролцож, хамтран ажиллалаа.

Энэ үеэр олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ дараах хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм. Тухайлбал:

photo_2021-09-24_17-19-52.jpg
  • Цахим Хөрөнгө Оруулагч Үндэстэн

  • Цахим Эрин дэх Манлайлал

  • Цахим Алт номын нээлт

  • Quiz Night with Ard

  • UBX платформын нээлт

  • Meet the CEO

  • Ардын дараагийн зогсоол: Боломж ба Сорилтууд

  • Би хэрхэн ажиллладаг вэ?

  • PechaKucha Night with Ard

  • Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төслийн хаалтын арга хэмжээ

  • CEOs of Ard: Ардын захирлуудтай уулзах цаг

Энэ бүхнийг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу.

photo_2021-09-24_17-19-57.jpg

Зургийн цомог үзэхийг хүсвэл энд дарна уу.

Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлджээ. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлэв.

Сэтгэгдлүүд (0)