Хөрөнгийн зах зээл гэдэг нь худалдан борлуулагч болон худалдан авагчид боломжтой компаниудын хувьцааг арилжаалах зорилгоор нэгддэг газрыг хэлнэ.
Хувьцааг хөрөнгийн зах зээлээс авч зардаг, хөрөнгийн зах зээл нь нээлттэй арилжаалагддаг, хувьцааг авах болон зарах хүсэлтэй хүмүүсийг холбож өгдөг газар юм. Хөрөнгийн зах зээл нь дуудлага худалдаатай төстэй хэлбэрээр ажилладаг ба тухайн хөрөнгийг авах хүсэлтэй хүмүүс төлөх боломжтой хамгийн өндөр үнээ (“the bid”) харин зарах хүсэлтэй хүмүүс зарах хамгийн доод үнээ хэлдэг (“the ask”). Биелэх арилжааны үнэ нь энэ хоёрын хооронд байна.
Арилжааны захиалгыг брокерууд сангийн менежерүүдийнхээ заавраар эсвэл хувь хөрөнгө оруулагчид өөрсдөө оруулдаг. Монгол Улсад хөрөнгийн зах зээл нь Монголын Хөрөнгийн Бирж болон Монголын Үнэт Цаасны Бирж гэх 2 уламжлалт биржээр дамждаг. Мөн хэд хэдэн виртуал хөрөнгийн бирж ажиллаж байна.
Ард Кредит ББСБ ХК, 2019 онд IPO хийж хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр арилжаалж эхэлсэн. Одоо тус компанийн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр ADB тикертэйгээр арилжаалагдаж байна.
Хөрөнгийн зах зээл нарийн төвөгтэй мэт боловч нэг л энгийн ойлголт дээр оршин тогтнож байдаг - худалдагч болон худалдан авагчийг холбож өгдөг.
Нью Йоркийн хөрөнгийн биржээс авхуулаад Монголын Хөрөнгийн Бирж хүртэл худалдагч болон худалдан авагчдыг холбож өгдөг бөгөөд тэд тогтсон дүрмийн дагуу арилжаанд оролцдог.
Сэтгэгдлүүд (0)