Ардын хаа нэгтээ зочилсон тэмдэглэл

Шинэ салбар нь ч содон байна шүү. Нэгэнт орж ирсэнийх ярилцлага шүүрээд гарна аа.

Цастай хүйтэн өдөр байна. Ард Санхүүгийн Нэгдлийн шинэ салбар Монгол Шууданд нээгдсэнийг дуулаад очиж сонирхохоор явж байна. Талбайн баруун талд Монгол Шуудангийн байр гэхээр хаанаас ч олоход, очиход амар юм аа. Бусад салбарт нь хөл хөдөлгөөн ихсээд ачааллаа хуваасан юм болов уу. Эсвэл.. гээд хэсэгхэн юм бодох зуур зорьсон газраа ирчихлээ. Ороод ойр хавиа хэсэг ажвал дотор нилээд олон компанийн үйлчилээ явагдаж байна. Ард орохын сацуу давхар ажлуудаа амжуулчхаар л харагдлаа. Хамгийн түрүүнд нэг зүйл нүдэнд туслаа. Голдоо дөрвөн хүчтэний нэг болох арсланг залсан час улаан авдар байна. Монголчууд дөрвөн хүчтэний нэг болох арсланг эд баялгийг сахин хамгаалагч хэмээн билэгшээн авдар дээрээ зурж сийлдэг. Байгууллагын нэг чимэг хэрэглэгдэхүүн гэж харагдах атлаа утга агуулга нь гүнзгий юм уу. Шинэ салбар нь ч содон байна шүү. Нэгэнт орж ирсэнийх ярилцлага шүүрээд гарна аа. 

Уг салбарын онцлог, давуу тал юу байгааг тодруулан салбарын менежер Мандухайтай ярилцья.  

Г.Мандухай, Салбар Хариуцсан Менежер, Ард Кредит ББСБ ХК 

Юун түрүүнд шинэ салбарын менежерээр томилогдсонд баяр хүргэе. Бидэнд Ард Санхүүгийн Нэгдэлд орж байсан үеийнхээ сонин содноос хуучлаач?

Баярлалаа. Би  банкинд жил орчим ажиллаж байгаад Ард Санхүүгийн Нэгдэлд 2018 онд зээлийн мэргэжилтнээр орж байсан. Ардад өнөөдөр орсон бол маргааш нь шууд ажилтан болдог байсан. Хэн нэгнийг дагалдах, дадлагажих гэдэг ойлголт байхгүй. Эргээд харахад маш шаргуу, хурдтай ажилладаг байж. Ард Санхүүгийн Нэгдэл үүгээрээ их онцлогтой. Маш түргэн шуурхай, эрчтэй л дээ.

Ард Кредит ББСБ ХК-ийн Төв Шуудан дахь салбар нээгдээд удаагүй байна шүү дээ.  Энэ салбарын онцлогын талаар ярьж өгөөч.  

ОЙР

Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараа бол “Салбаргүй үйлчилгээ үзүүлдэг бүс нутгийн финтек нэгдэл болох”. Тиймээс өнөөдрийг хүртэл ганц нэг салбартай байж ирсэн. Ихэнх үйлчилгээг онлайнаар, зайнаас авах боломжтой. Зайлшгүй тохиолдлуудад заавал биеэр ирэх шаардлагатай болдог. Тэр тохиолдолд уг салбар маань аль ч зүгээс ирэх харилцагчдад ойр байх юм. 

ОЛОН

Энэ салбарт Ард Кредит, Ард Лайф, Ард Секюритиз, АрдЭкс гэсэн 4 компанийн үйлчилгээ явагдаж байна. Тэгэхээр ганц салбараас  Ард Санхүүгийн Нэгдлийн дөрвөн компанийн үйлчилгээг авна гэдэг бол маш цогц  шийдэл шүү дээ. Үйлчилгээ талаасаа уг салбарт зээлийн үйлчилгээ, олон улсын мөнгөн гуйвуулга, хадгаламжийн үйлчилгээг харилцагчид хамгийн их сонгож үйлчлүүлж байна. 

Цар тахлын үед бүх зүйл цахимжих шаардлагатай болж  шинэ сорилттой тулгарсан шүү дээ. Энэ сорилтыг хэрхэн давсан бас давж байна вэ? 

Хатуу хөл хорионы үед бид харилцагчдадаа онлайнаар үйлчилгээ үзүүлж байлаа. Бүх зүйл цахимжиж илүү амар болж байгаа юм шиг хэрнээ нөгөө талаас харилцагчтайгаа тайван суугаад дэлгэрэнгүй ярилцдаг үеэ санадаг юм байна лээ. Одоо харин шинэ салбартаа харилцагчаа хүлээж аваад тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлээд үдэх үнэхээр таатай байна. Түүнчлэн, Ковид-19 цар тахлын улмаас хөл хориотой байсан энэ хугацаанд шинэ бүтээгдэхүүн гаргаад амжлаа. Ард Санхүүгийн Нэгдэл  Монгол Шуудантай хамтран мөнгөн гуйвуулгын үйлчилгээ EuroGiro нэвтрүүлсэн.

Шинээр нээгдсэн салбарыг зорьж ирэх харилцагч хэр их байна вэ? 

Сарын дотор 300-400 харилцагч салбараар үйлчлүүлсэн байна. 

Сэтгэгдлүүд (0)