Ардаас асуудаг ТОП 10 асуултад Ард Академи хариуллаа

Ардын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тодруулах асуулт байна уу? Уг нийтлэлд хайсан хариулт тань байж магадгүй. Нээгээд нэг хараарай.

Бүртгэлтэй утасны дугаараа хэрхэн солих вэ? 

  • Алхам 1: Арп Апп руу нэвтэрч ороод аппын зүүн дээд буланд байрлах 3 зураас дээр дарж, баталгаажуулалтын цэсрүү орно

  • Алхам 2: Утасны дугаар функцийг сонгоно

  • Алхам 3: Солих утасны дугаараа оруулна

  • Алхам 4: Тухайн дугаарт ирсэн 6 оронтой ТАН кодыг оруулна

  • Алхам 5: Таны дугаар амжилттай солигдлоо

Хэрэв та бүртгэлтэй утасны дугаараа мэдэхгүй бол 7700 3322 лавлах утсанд холбогдон өөрийн мэдээллээ баталгаажуулан, эхний 4 оронгоо мэдэх боломжтой. 

Пин кодоо хэрхэн сэргээх вэ? 

  • Алхам 1: Нэвтрэх товчны баруун доор байрлах Пин код сэргээх дээр дарна 

  • Алхам 2: Өөрийн бүртгэлтэй дугаарыг оруулна 

  • Алхам 3: Дараа нь и-мэйлээ шалгаарай. Бид и-мэйлээр баталгаажуулах линк явуулах ба ЭНД гэсэн дээр дараад нэвтрээрэй. Гол нь и-мэйлээ бүртгүүлсэн байх шаардлагатай шүү 

  • Алхам 4: Баталгаажуулалт хийгдсэний дараа таны утсанд шинэ пин код мессежээр ирнэ

  • Алхам 5: Мессежээр ирсэн кодыг Хуучин пин код гэсэн хэсэгт оруулах ба Шинэ пин код хэсэгт өөрийн цаашид ашиглах пин кодыг зохиож оруулаарай. 

Та шинээр пин код үүсгэхдээ РД болон утасны дугаарын орон давхцаагүй 4 оронтой тоо оруулахыг анхаарна уу.

Хэрэв та и-мэйлээ бүртгүүлээгүй бол 7700 3322 лавлах утсанд өөрийн бүртгэлтэй дугаараасаа холбогдон пин код сэргээх хүсэлтээ гаргах боломжтой. 

Хэрэв и-мэйлд тань шинэ и-мэйл харагдахгүй бол та SPAM мессежээ шалгаарай.

Баталгаажуулалт хэрхэн хийх вэ? 

Ард Аппын зүүн дээд буланд байрлах 3 зураас дээр дарж Баталгаажуулалт цэсийг сонгон  

  • Утасны дугаар, 

  • И-мэйл хаяг,

  • Фэйсбүүк, 

  • Иргэний үнэмлэх, 

  • Гэрээ, 

  • Дэлгэрэнгүй мэдээлэл зэрэгт мэдээллээ бүрэн гүйцэд оруулснаар таны баталгаажуулалт 100% болно. 

Баталгаажуулалт хийгдсэн бол бүртгэлийн мэдээлэл 100% гэж харагдана.

Ямар тохиолдолд баталгаажуулалт хийх явцад алдаа заах вэ?

Та burtgel.ard.mn сайтаар хандан "Гүйлгээний хязгаараа өсгөх хүсэлт " сонголтыг сонгон, өөрийн мэдээллээ бөглөж илгээнэ үү.

Иргэний үнэмлэхний оронд И-монголиа-с авсан иргэний үнэмлэхийн зураг, И-монголиа хэсэгт И-монголиа-с авсан нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын тодорхойлолт эсвэл Оршин суугаа хаягийн тодорхойлолт файлаар хавсарган илгээгээрэй.

Мэдээллээ бүрэн бөглөн илгээсний дараа фэйсбүүк хуудсын чатаар эсвэл 7700-3322 лавлах утсанд холбогдон мэдэгдээрэй. Бид таны хүсэлтийн дагуу иргэний үнэмлэхийн баталгаажуулалтыг хийх боломжтой.

Фэйсбүүк холбох үед утсан дээр сануулан орхисон өөр хэрэглэгчийн аккаунт байгаа тохиолдолд та тухайн бүртгэлийг устган дахин оролдоорой.

Баталгаажуулалтаа хэрхэн шалгах вэ?

Та баталгажуулалтаа бүрэн болсон эсэхийг шалгахдаа өөрийн Ард Аппын зүүн дээд буланд байрлах 3 -н зураас дээр дарж ороод  баталгаажуулалт гэсэн бичгийн ард хэдэн хувьтай байгааг нь харах боломжтой. Хэрэв 100% гэсэн байвал таны бүртгэл амжилттай баталгаажлаа гэсэн үг юм. 

Гүйлгээний нууц үгээ хэрхэн сэргээх вэ? 

  • Алхам 1: Ард Аппын зүүн дээд буланд байрлах 3 зураас дээр дарж ороод 

    Алхам 2: Тохиргоо цэс

    Алхам 3: Нууцлал цэс 

    Алхам 4: Гүйлгээний пин код солих товчин дээр дараад

    Алхам 5: 6 оронтой цонхонд өөрийн цаашид хэрэглэх пин кодыг оруулаад дараах товчыг дарна уу

    Алхам 6: Бүртгэлтэй утасны дугаарт тань ТАН код ирэх ба үүнийг гарч ирсэн 6 цонхонд нөхөж оруулаад дахин илгээх товчийг дараад боллоо.

Найзаа урьсны урамшуулал ямар тохиолдолд ордог вэ? 

Та Ард Аппын зүүн доод буланд байрлах Үйлчилгээ хэсэгт даран Найзаа урих цэсийг сонгоно. Ингэсэнээр таны баталгаажсан 6 тэмдэгт харагдах ба зүүн дээд буланд байрлах хуваалцах тэмдгийг дарж, кодыг урих найз руугаа илгээнэ. Урьсан харилцагч бүртгүүлэх хэсэг рүү нэвтэрч, УРЬСАН НАЙЗЫН КОД хэсэгт уг үсгэн кодыг оруулна.

Жич: Урьсан, уригдсан найзын баталгаажуулалт аль аль нь 100 хувь болсон тохиолдолд урамшууллын АрдКойн олгогдох болохыг анхаарна уу.

Ard Kids шинэ бүртгэлийн урамшуулалд хэрхэн хамрагдах вэ? 

  • Алхам 1: Эцэх эх үндсэн Ард Апп руугаа нэвтэрч ороод зүүн доод буланд байрлах Үйлчилгээ цэсэд байрлах Ard Kids функц дээр дарна 

  • Алхам 2: Ard Kids хуудсын баруун дээр байрлах + товч дээр дарна

  • Алхам 3: Бүртгэлийн хуудас дээр хүүхдийнхээ овог, нэр, регистр, гар утасны дугаарыг оруулан Ард Кидс Апп руу нэвтрэх пин кодыг өөрийн сонголтоор зохиож өгнө. Таны хүүхэд цаашид тухайн кодоор дамжуулан Ард Кидс Апп руугаа нэвтрэх юм

  • Алхам 4: Ard Kids аппыг татаж, хүүхдийн бүртгүүлсэн утасны дугаар болон үүсгэсэн пин кодыг ашиглан нэвтэрнэ. 

  • Алхам 5: Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд Ард Кидс Аппын цуглуулга цэсэнд байрлах  Ард Койны дансанд бүртгэлийн урамшуулал Койн 18 нас хүртэл түгжээтэй байршина

Жич: Хүүхдээ бүртгүүлэхийн өмнө та Ард Аппын баталгаажуулалтаа 100% хийсэн байх хэрэгтэйг санаарай. 

Мөн заавал хүүхдийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх шаардлагагүй бөгөөд Апп дээр ямар нэгэн бүртгэл хийгдээгүй дугаар байж болно.

Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ? 

  • Алхам 1: Ард Аппын Үнэт цаас цэсрүү орно 

  • Алхам 2: Гол хэсэгт байрлах арилжаа буюу эргэлдэж буй хоёр суман дээр дарж орно 

  • Алхам 3: UBX / MSE биржийн сонголтоо хийнэ

  • Алхам 4: Хайх хэсэгт өөрийн сонирхож буй компанийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэршлээр хайна

  • Алхам 5: Доор авах болон зарах захиалга харагдах бөгөөд тухайн компанийн хувьцааг эзэмшихийг хүсвэл авах гэснийг дарна 

  • Алхам 6: Авах товчийг дарсны дараа DAY-зөвхөн тухайн өдөр хүчинтэй захиалга, GTC- харилцагч өөрөө цуцалтал хүчинтэй захиалга, GTD-сонгосон өдөр хүртэл хүчинтэй захиалга гэсэн гурван нөхцөлөөс нэгийг сонгоно

  • Алхам 7: Захиалгын үнийн дүн, эзэмших хувьцааны ширхгийн хамт оруулж илгээх товчийг дарснаар таны захиалгын хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Жич: 

  • Арилжааны цаг 

  • MSE - 10 - 13 цаг

  • UBX -  10 - 16 цагийн хооронд хийгдэнэ

  • Ард Аппын харилцах данс болох 110027 дансандаа үлдэгдэлтэй байх ёстойг санаарай.

Ард Аппаар зээлийн хүсэлт хэрхэн илгээх вэ? 

  • Алхам 1: Ард Аппын Зээл цэсрүү ороод

  • Алхам 2: Баруун дээд буланд байрлах нэмэх тэмдгийг дарна 

  • Алхам 3: Fast Cash 6 сар гэснийг сонгоод зээлийн дүн, зээлийн хугацаагаа сонгоод илгээнэ 

  • Алхам 4: 1 минутын дотор таны зээлийн хүсэлтийн хариу ирнэ.

Зээлийн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд та өөрт хамгийн ойр байрлах Монгол Шуудан салбарт хандан зээлийн гэрээ байгуулах боломжтой.

Зээлийн хүсэлт татгалзах шалтгаанууд 

  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхтэй

  • Өр орлогын харьцаа нь өндөр

  • Сүүлийн 3-5 жилийн зээлийн түүх 

  • Өмнөх зээлийн төлөлт хугацаа хэтэрсэн тохиолдолд.

Зээлээ хэрхэн эргүүлэн төлөх вэ? 

  • Боломж 1: Ард Апп - Зээл - Төлөх гэсэн тохиргоог сонгох үед банкнуудын сонголт харагдах ба та өөрийн ашигладаг банкаа сонгон үйлдлийг гүйцэтгэнэ.

  • Боломж 2: Зээлийн дансаа хуулан шууд банк хоорондын шилжүүлгээр хийх

Сэтгэгдлүүд (0)