Дэлхий дээр блокчэйн, крипто зах зээлд хамгийн халуун үйл явдлууд өрнөсөөр байна. Энэ долоо хоногт ямар сонирхолтой үйл явдал болж байгааг дараах тоймоос уншаарай.
Эл Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букеле 2022 оны биткойн болон крипто хөрөнгийн зах зээлд дараах зүйлс өрнөнө хэмээн таамаглав. Наиб Букеле нь 2021 оны крипто хөрөнгийн хамгийн том төслийн нэг болох “Биткойн хот”-ыг байгуулахад гол хувь нэмэр оруулсан юм. Биткойныг тус улсад хууль ёсны мөнгөн тэмдэгт болгон ашиглаж эхэлснээс хойш Эл Сальвадор улсын санд 1,370 BTC хуримтлагдсан байна.
2022 оны 1 сарын 2-ний өдөр, Ерөнхийлөгч Наиб Букеле “Нэмж хоёр улс энэ жилдээ биткойныг хууль ёсны мөнгөн тэмдэгтээ болгоно” хэмээн жиргэжээ.
Мөн, биткойныг $100,000 хүрнэ хэмээн таамаглал дэвшүүлэв.
Биткойн хотын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
Биткойн, криптовалют нь АНУ-д сонгуулийн томоохон асуудал болно.
Shiba Inu meme койны хөгжүүлэгчид сүүлийн үеийн крипто хөрөнгийн салбарт "трэнд" болох төвлөрсөн бус, бие даасан байгууллага “DAO” -д ажиллаж эхлэв.
DAO нь блокчэйн дээр суурилсан ухаалаг гэрээ бөгөөд ямар ч хүний оролцоогүй дундын зуучгүйгээр өөрөө биелэгддэг систем юм.
SHIB койны хөгжүүлэлтийн багийнхан Doggy DAO төслийн эхний шат амжилттай хэрэгжсэнийг зарласан. Уг төсөл нь Shiba Inu эзэмшигчдэд төслийг цааш удирдах, санал өгөх эрхийг олгох юм.
Өмнө долоо хоногийн Пүрэв гарагийн орой рэппер Эминем $450,000 доллар буюу одоогийн ханшаар 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний ETH-ээр Bored Ape Yavcht Club ийн NFT-г худалдан авснаар Post Malone, Snoop Dogg хэмээн алдартай рэпперүүдтэй нэгджээ.
Эминем тухайн NFT-г өөрийн твиттерийн профайл зураг болгожээ. Тэрээр OpenSea платформ дээр Shady_Holdings гэх хаягтай бөгөөд нийт 15 NFTsэзэмшдэг нь илт болов.
Шанхай хотын хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд metaverse-г дурдав
БНХАУ-ын хүн амын тоогоор хамгийн өндөр, төвлөрсөн хот болох Шанхай нь өөрсдийн 5 жилийн төлөвлөгөөнд metaverse-ыг багтаажээ .
Шанхай хот нь meаtverse технологийг олон нийтийн үйлчилгээ, бизнес, үзвэр, үйлдвэрлэл, и-спорт гэх мэт салбарт нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдлүүд (0)