2021 оны шилдэг 5 нийтлэлийг хүргэж байна

Эрхэм уншигч та бүхэндээ 2021 оны онцлох нийтлэлүүдийг хүргэж байна.

Эрхэм уншигч та бүхэндээ 2021 оны онцлох нийтлэлүүдийг хүргэж байна. 

Хэн нэгний хүлээлтэд хүрэхийн тулд бус зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд ажилла

Ц.Бархас, Маркетинг Эрхэлсэн Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл
Гүйцэтгэх Захирал, Ард Холдингс Интернэшнл

Ажил дээрээ илүү ч үгүй, дутуу ч үгүй яг л найман цаг ажилладаг бол хэзээ ч Элон Маск шиг болж чадахгүй шүү дээ. Харин амжилт гаргана гээд өдөр бүр 12 цаг ажиллаад байвал гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд гээд амьдралын бусад хэсэг орхигдоно. 

Гэхдээ миний энэ бодол Ардад орсны дараа өөрчлөгдсөн. Юуг ч орхигдуулахгүйгээр тэнцвэртэй байлгаж болдгийг удирдлагаасаа харж авсан. Хэрвээ хүн ухаалаг ажиллаж чадвал ажил амьдралын баланс гэж байдаг юм байна, түүнийг барьж болдгийг сурч байна.

Бид ихэнхдээ хаустай болчхоороо, мөрөөдлийн машинаа авбал, мөнгөтэй л болчихвол аз жаргалтай болчихно гэж боддог. Гэхдээ тийм биш. Аз жаргалыг эд баялаг юм уу, ямар нэгэн хөдөлгөөнт “бай” гэж хараад араас нь хөөж явсаар хүрч чадалгүй тэгсгээд дуусчихвал гунигтай шүү дээ. Тэгэхээр аз жаргал гэдэг нь нэг зүйлийг авчхаар  хамтдаа хүрээд ирдэг дагавар бүтээгдэхүүн биш байх нь.

Бүтнээр нь унших: https://academy.ard.mn/blog/hoa-barhas 

Жинхэнэ хөрөнгө оруулагчид хэзээ хөдөлдөг вэ?

Хөрөнгө оруулалт болон богино хугацааны арилжааны аль аль нь санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх аргууд мөн боловч та чухам алийг нь сонгож байгаагаас шалтгаалж таны хүлээх “эрсдэл”-ийг хэмжиж болно. Жишээлбэл, мэргэжлийн хөрөнгө оруулагчид сайтар судалсны үндсэн дээр ашигтай гэж үзсэн санхүүгийн хэрэгслүүдийг авч дарах замаар урт хугацаанд илүү ашиг олохыг эрмэлздэг. Харин богино хугацааны арилжаалагчид зах зээлийн уналт өсөлтийг ашиглан харьцангуй богино хугацаанд авч, зарах байдлаар бага боловч олон давтамжтай ашиг хүртэхийг илүүд үздэг.  Товчхондоо: 

Хөрөнгө оруулагчид богино хугацааны алдагдлыг тайвнаар “даван туулдаг” бол богино хугацааны арилжаалагчид хэлбэлзэлтэй зах зээлээс хурдан ашиг хийхийн төлөө байдаг нь тэр хэрээр эрсдэл дагуулдаг. 

Бүтнээр нь унших: https://academy.ard.mn/blog/trading-vs-investing 

Монгол улс, Улаанбаатар хот олон улсын санхүүгийн төв болох бүрэн боломжтой

Ч.Ганхуяг, Гүйцэтгэх Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Би аливаа хямрал, бэрхшээл дундаас боломжийг олж харахыг хичээдэг мэргэжлийн менежер хүн. Монголын Үнэт Цаасны Бирж бол Монголын хөрөнгийн биржтэй зэрэгцээд үйл ажиллагаа явуулна гэсэн. Тэгэхээр Нарантуул, Барс, Хүчит шонхор гээд захуудаас хүн сонголтоо хийнэ. Дэлгүүр дунд бол Номин, Миний сүлжээ, Имарт байна, бас л сонголтоо хийнэ. Тэгвэл яг үүнтэй адилхан санхүүгийн, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ тавьдаг нэг захыг нь хувийн хэвшил өөрсдөө ажиллуулаад үзье гээд орж байгаа юм. 

Би “Ард” гэдэг санхүүгийн нэгдлийг төлөөлөөд орж байгаа. Миний ард 60 гаруй мянган хувьцаа эзэмшигч бий. Тэгэхээр Монголын нийт ард түмэн өөрөө хөрөнгийн зах зээл дээрээ эзэн болох боломжтой болж байгаа юм. Мэдээж хөрөнгийн зах зээл дээр би том тоглогч юм чинь сонирхлын зөрчил гэж үүнийг зарим нь харж байгаа байх. Биржийн үйл ажиллагаанд бид оролцохгүй. Хувь эзэмших байдлаар хамтарч оролцоно. Зах зээлээ хөгжүүлнэ. Үндсэндээ өөрөө өөрийнхөө хувьцааг өөрийнхөө зах дээр зараад, монголчууд өөрсдийнхөө хөрөнгөд эзэн суух хараат бус боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бол байгаа. Би мэргэжлийн хүн гэж тодотгоод байна. Тиймээс зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнийг бид зорьж, энэ ажил руу орсон.

Бүтнээр нь унших: https://academy.ard.mn/blog/ganhuyag-ard 

Ганц тэтгэвэр “гал” болохгүй

Гадаадаар аялахдаа тэтгэврийн насны ахмадуудтай таарч байсан биз. Тэгвэл манай тэтгэврийн насныхан мөн адил дэлхийгээр тойрон аялж чаддаг уу? Энэ асуултад хариулт өгөх нэг баримт дурдаж нийтлэлийнхээ гол агуулгыг хөндье. Өнөөдрийн байдлаар Монгол улсад тэтгэвэр авдаг иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авдаг.Амьжиргааны зардалдаа арай ядан хүрэх тэтгэврээс аялах зардал илүү гарахгүй л болов уу. Тэгвэл бусад орны тэтгэврийн насныхан яаж өтөл насандаа хураасан хөрөнгөтэй, дэлхийг тойрон аялах хэмжээний хуримтлалтай байдаг юм бол? Энэ нь тэтгэврийн тогтолцоо нь зөв бодлого, зохицуулалттай явж ирсэнтэй холбоотой аж.

Монголд төлсөн татвар нь ирээдүйнх нь баталгаа бус өөр нэгний “өнөөдрийн тэтгэвэр” болдог. Нас барсан тохиолдолд тэр хүртэл улсад төлсөн  татвар нь бараа сураггүй алга болно. Энэ мэт тэтгэврийг тойрсон асуудлыг нийгэм тэр аяараа анхааралдаа авч, гажуудал байгааг хүлээн зөвшөөрөн, тэтгэврийн тогтолцоог өөрчлөх зөв арга замыг эрэлхийлж байна. 

Бүтнээр нь унших: https://academy.ard.mn/blog/tetgever-olonuls

АрдКойн - Миний амьдралд

Т.Болормаа, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч, БЗД-ийн 1-р хорооны иргэн

Би амьдралдаа анх удаагаа NCD группын бүтээн байгуулалт болох Vega City төслийн 2022 оны 2-р улиралд орох 108,8метр квадрат орон сууцыг банкны зээлгүй 100 хувь төлөлтөөр авахаар захиалгаа өгсөн..

Анх 2015 оны намар “Хэвлэх үйлдвэрийн хувьчлалд хамтарч орох ард иргэд байна уу, нэгдээрэй” гэсэн утгатай Ч.Ганхуяг захирлын комментыг фэйсбүүкээс олж уншсан юм. Тэгээд цагаа хартал товлосон хугацаа дуусахад 30 минут дутуу байсан, яагаад ч юм ямар ч эргэлзээгүйгээр өөрт байсан 1сая төгрөгөө тэр дор нь шилжүүлсэн. Долоо хоногийн дараа “Уриалгыг минь дэмжсэнд баярлалаа” гээд 1 сая төгрөг маань Ард Санхүүгийн Нэгдлийн хаалттай 20 ширхэг хувьцааны хамт бэлгэнд ирж билээ. Тэр цагаас хойш би Ард Санхүүгийн Нэгдлийн оюунлаг сайхан залуучууд, Ч.Ганхуяг захирлаасаа алхам ч холдохгүй байх гэж хичээж өнөөг хүртэл хийж бүтээж байгаа болгоныг нь өөрийн чадах хэмжээнд дэмжих гэж хичээж ирсэн.

Бүтнээр нь унших: https://academy.ard.mn/blog/my-ardcoin-story 

Сэтгэгдлүүд (0)