Мөнгөн гуйвуулгыг хаанаас ч хамгийн бага шимтгэлээр

Санхүүгийн салбарт ахиц дэвшил гарч, техник технологид суурилсан олон шинэ өөрчлөлтүүдийг хийж байгаа энэ цаг үед бидний зайлшгүй мэдэх хэрэгтэй нэг үйлчилгээ бол ЕвроЖайро юм.

Санхүүгийн салбарт ахиц дэвшил гарч, техник технологид суурилсан олон шинэ өөрчлөлтүүдийг хийж байгаа энэ цаг үед бидний зайлшгүй мэдэх хэрэгтэй нэг үйлчилгээ бол ЕвроЖайро юм. 

ЕвроЖайро гэдэг нь шуудангаар дамжуулан мөнгөн гуйвуулга хийх үйлчилгээг хэлдэг. Тодруулбал, Шуудан нь улс орон бүрд байдаг тул энэ нь илгээгч ба хүлээн авагч хаана байгаагаас үл хамааран мөнгө илгээх, хүлээн авах хамгийн хялбар ба өргөн хүртээмжтэй арга юм. 

Яагаад уг үйлчилгээг мэдэх хэрэгтэй вэ? 

- Валютын ханшийг илгээгч талын үйлчилгээ үзүүлэгч тогтоодог. Энэ нь үндсэндээ харилцагчдад уян хатан нөхцлийг бүрдүүлж өгч буй боломж юм

-Дэлхийн аль ч өнцгөөс шуудангийн салбар ашиглан мөнгөн гуйвуулга хийх боломжтой. Мөн хэдхэн хормын дотор шилжүүлэг хийгддэг

-Шимтгэл нь улс улсаас хамааран харилцан адилгүй ч нэрлэсэн шимтгэлээс өөр далд шимтгэл байхгүй

- Банкууд тодорхой тооны салбаруудаар авах боломжтой байдаг бол ЕвроЖайро илүү хүртээмжтэй өөрсдийн агент буюу Ria, Korona pay, Small world, Postalpay салбаруудаар шилжүүлэг хийдэг. Цаашлаад дэлхий нийтээр шуудангийн 800 мянга гаруй салбараар үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. 

ЕвроЖайро үйлчилгээг хамгийн ойроос хаанаас авах вэ? 

"Монгол шуудан" ХК-ийн салбарууд дэлхийн 160 гаруй орны шуудангийн 400 мянган гаруй салбараас мөнгө хүлээн авах, гуйвуулга хийх боломжтой болсон. Уг үйлчилгээг Төв Шууданд байрлах Ардын салбараас хамгийн хурднаар авч болох юм. 

Аль улсаас мөнгө хүлээн авах боломжтой вэ?

 

Сэтгэгдлүүд (0)