Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудын зүгээс харилцагчдадаа зориулан дараах урамшуулалт боломжуудыг зарласан байна.
Тус компани нь 100.000 болон 30.000 төгрөгтэй тэнцэх бэлгийн карт гаргажээ. Энэхүү картаар та хэрэв Ардын Тэтгэврийн Данс ХХК компанид нэрийн данстай бол хуримтлалдаа нэмж болох юм. Хэрэв дансгүй бол тус компанид тэтгэврийн хуримтлалын данс нээлгэх боломжтой юм.
Дараагийн дугаараар Тэтгэврийн хуримтлалдаа ₮100,000 буюу түүнээс дээш дүнгээр орлого хийсэн харилцагчдаас 2 хүнийг санамсаргүй байдлаар сонгож, тус бүр 10 ширхэг 30,000 төгрөгийн бэлгийн картын эздийг тодруулах гэж байна.
Хамрах хугацаа: 1 сарын 20-ны 19 цагаас 1 сарын 27-ны 17 цагийн хооронд Тэтгэврийн хуримтлалаа ₮100,000 буюу түүнээс дээш дүнгээр цэнэглэсэн хэрэглэгчдээс шалгаруулна.
Ард Академийн уншигч танд амралтын өдрүүдэд мэдлэгээ тэлж Ард Санхүүгийн Нэгдлийн захирлуудын танхимын сургалтад хамрагдаж, тэдэнтэй танилцаж санал солилцох боломжийг нээж байна. Манай сургалтууд олон төрлийн сэдвээр Бямба болон Ням гарагуудад тогтмол хийгдхээр төлөвлөгдсөн байгаа. Бүртгэл маш бага харилцагчийн хязгаартай шүү. Энэ долоо хоногт:
1 сарын 1 өдрөөс 2 сарын 6 өдөр хүртэл АрдКидс Аппад бүртгүүлсэн хүүхэд бүрт 100 АрдКойн олгохооор боллоо.
Цагаан сарыг тохиолдуулж Fast Cash онлайн зээлийн урамшуулалд олгогддог АрдКойны хэмжээг 1 хувиас 1.5 хувь болгон өсгөсөн байна.
Ард Кредит 6-15 насны хүүхдүүдийн дунд “Цахим золголт” сэдвээр гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд оролцохын тулд хүүхэд АрдКидс Аппад бүртгүүлсэн байх мөн А4 хэмжээтэй цаасан дээр, зургийн доод буланд хүүхдийн (Овог, Нэр, Нас) бичсэн байна.
Зургийг 1 сарын 24-ны 12:00 цаг хүртэл info@ardcredit.com и-мэйл хаягаар ирүүлэх бөгөөд холбогдох утасны дугаар мэдээллийн хамт ирүүлнэ.
Шаардлага хангасан зургуудыг 1 сарын 25-ны өдөр Ард Кредит фэйсбүүк хуудсанд байршуулна. 1 сарын 31-ны өдрийн 12:00 цагаар тасалбар болгож хамгийн их LIKE авсан эхний 3 байрыг шалгаруулах юм байна.
Сэтгэгдлүүд (0)