Тэтгэврийн хуримтлалдаа хэрхэн орлого нэмэх вэ?

Ардаас асуудаг тод асуултуудад хариуллаа.

Ардаас асуудаг тод асуултуудад хариуллаа. 

1. Тэтгэврийн хуримтлалдаа хэрхэн орлого нэмэх вэ?

Харилцагч та тэтгэврийн хуримтлалдаа орлого хийх бол:  Хаан банкны 5115038100, Хас банкны 5000271202, ХХБ банкны 470017707, Голомт банкны 2015109905 тоот дансанд гүйлгээ хийх боломжтой.

 Хүлээн авагч нь Ард Тэтгэврийн Данс ХХК.  Гүйлгээний утга хэсэгт та регистрийн дугаар, бүртгэлтэй утасны дугаар, нэр, орлого хийж буй сараа бичээрэй.

2. Тэтгэврийн хуримтлалдаа хэрхэн АрдКойноор орлого нэмэх вэ?

Та тэтгэврийн хуримтлалдаа АрдКойноор орлого нэмснээр +20 хувийн урамшуулалтай. 

Та Ард Апп дахь АрдКойны дансандаа тэтгэврийн хуримтлалд нэмэх АрдКойноо байршуулсан байх ба та энэхүү холбоосоор мэдээллээ үлдээснээр бид ажлын 1-3 хоногийн дотор таны АрдКойны данснаас койныг татан тэтгэврийн хуримтлалын дансанд төгрөгөөр (20 хувийн урамшууллын хамт) байршуулна.

ЖИЧ: АрдКойны ханшийг форм бөглөсний өмнөх өдрийн DAX дээрх арилжааны дундаж ханшаар тооцож төгрөг рүү хөрвүүлэн +20 хувийн урамшуулалтайгаар олгоно. Хэрвээ та энэхүү урамшуулалд хамрагдсанаас хойш тэтгэврийн хуримтлалын дансаа гэрээт 5 жилийн хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд 20 хувийн урамшууллыг буцаан авахыг анхаарна уу.

Та тэтгэврийн хуримтлалын данс нээлгэхийг хүсвэл http://bit.ly/3quH1hE холбоосоор орж мэдээллээ үлдээнэ үү. 

Холбоо барих: 7707-8080, 7707-8282

3. Тэтгэврийн хуримтлалын багцаа хэрхэн солих вэ?

Харилцагч та онлайнаар тэтгэврийн хуримтлалын багцаа солих бол өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөл дээр тавьж авсан иргэний үнэмлэхийн 2 талын зургийг info@ardpension.com и-мэйл хаягаар илгээгээрэй. Багц солих үйлчилгээний төлбөр 10,000 төгрөг байна.

Мөн та  өөрийн биеэр ирж тэтгэврийн хуримтлалын багцаа солих бол Сэнтрал Тауэрын Ардын салбар дээр Даваа-Бямба гарагт иргэний үнэмлэхтэйгээ ирэх боломжтой.

Хэрэв харилцагч та тэтгэврийн хуримтлалын данс нэгтгэх хүсэлтэй бол  info@ardpension.com и-мэйл хаягаар өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөл дээр тавьж авсан иргэний үнэмлэхийн 2 талын зургийн хамт илгээснээр ажлын 7 хоногт таны асуудал шийдэгдэх боломжтой.

4. ДАН системээ хэрхэн баталгаажуулах вэ?

Харилцагч та өөрийн Ард Аппад нэвтэрч ороод зүүн дээд буланд байрлах 3 зураас дээр дарж ДАН гэсэн цэсийг сонгон мэдээллээ баталгаажуулна.

Хэрэв та И-Монголиад өөрийн дугаараар бүртгэлгүй бол “Банкны эрхээр нэвтрэх” гэсэн цэсийг сонгон интернет банкны эрхээ ашиглан орох боломжтой.

5. Ямар тохиолдолд харилцагчийн төлөв идэвхгүй болдог вэ?

Хэрэв харилцагч та бүртгүүлсэн огнооноос хойш 6-12 сар Ард Апп руугаа нэвтрээгүй тохиолдолд таны бүртгэл идэвхгүй төлөвт шилжинэ.

Хэрэв бүртгэл тань идэвхгүй болсон бол: 

  • Цаасан дээр бичсэн өргөдөл

  •  Иргэний үнэмлэхний урд болон ард талын зураг

  • Иргэний үнэмлэх, өргөдлөө барин авахуулсан селфи зургийг burtgel@ardcredit.com гэсэн и-мэйл хаягт илгээн төлөвөө сэргээх боломжтой.

Сэтгэгдлүүд (0)