Ханшийн уналтаас хамгаалалдсан өгөөж гэж юу вэ?

Hedged Investment II аяны захиалга эхэллээ. Ханшийн уналтаас хамгаалагдсан Hedged Investment бүтээгдэхүүнийг сонгосноор ямар өгөөж хүртэхийг тайлбарлан хүргэе.

Hedged Investment II аяны захиалга эхэллээ. Ханшийн уналтаас хамгаалагдсан Hedged Investment бүтээгдэхүүнийг сонгосноор ямар өгөөж хүртэхийг тайлбарлан хүргэе.

Hedged Investment гэж юу вэ?

Энэхүү бүтээгдэхүүн нь Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудын хувьцааг багтаасан хөрөнгө оруулалтын багц бүтээгдэхүүн юм. Мөн 1,000,000 болон 3,000,000 гэсэн 2 төрлийн багцтай.

Уг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснаар та багцад орсон хувьцааны ханш өсөхгүй байх эсвэл унах эсэхээс үл хамааран хамгийн багадаа 12 хувийн өгөөж хүртэнэ. Хэрэв таны хөрөнгө оруулсан бүтээгдэхүүний ханш 12 хувийн өгөөжөөс давсан тохиолдолд үндсэн 12%-ийн өгөөж дэээрээ нэмэх нь 12%-иас илүү гарсан өгөөжийн 50%-ийг хүртэх юм.

Түүнчлэн, та өнөөдөр 1 сая төгрөгийн хадгаламжтай бол жилийн дараа 7-8 хувийн хадгаламжийн хүү буюу хадгаламжаасаа тийм хэмжээний өгөөж хүртэнэ. Харин Hedged Investment 1 саяын багцыг сонгоход жилийн дараа та 12 хувийн өгөөж хүртэх юм. Нэг үгээр хэлбэл та хадгаламжаас авах өгөөжөөсөө 4 хувиар илүү өгөөж хүртэх боломж юм. 

Hedged Investment бүтээгдэхүүнийг авах заавар

  • Алхам 1: Ард Аппын үндсэн цэсээс Hedged Investment бүтээгдэхүүнийг сонгоно 

  • Алхам 2: Худалдан авалт хийх багцыг сонгоно 

  • Алхам 3: Гэрээтэй танилцан, нөхцлийг “зөвшөөрөх” товчийг дарна

  • Алхам 4: Багцын худалдан авах ширхэгийг оруулан, “тийм” товчийг дарна.  

Сэтгэгдлүүд (0)