1. Хувьцаа Эзэмшигчдийн Хуралд оролцогсдод хувьцааны доод хэмжээ болон шалгуур заах уу?
Хуралд оролцогсдод хувьцааны тоо ширхэг заахгүй. Та 1 ширхэг хувьцаатай байсан ч Хувьцаа Эзэмшигчдийн Хуралдаа оролцох боломжтой.
2. Мөн 1 ширхэг ARDT эзэмшдэг байсан ч чуулганд үнэ төлбөргүй оролцож болох уу?
ARDT эзэмшигчдэд мөн адил тоо ширхэг заахгүй. Та 1 ширхэг хувьцаатай байсан ч Хувьцаа Эзэмшигчдийн Хуралдаа оролцох боломжтой.
3. Хувьцаа эзэмшигчид Чуулганд оролцохдоо урилга болон и-мэйл хүлээх эсвэл урьдчилсан бүртгэл хийлгэх шаардлагатай юу?
Нийт хувьцаа эзэмшигчид урьдчилж бүртгүүлэхгүйгээр иргэний үнэмлэх эсвэл Бүртгэлтэй Ард Аппаа ашиглан оролцох боломжтой.
Санамж: Та Ард Аппаа суулгаж, баталгаажилт бүрэн хийгдсэн эсэх, нууц үгээ санаж байгаа эсэхээ шалгаарай.
4. Чуулганд үнэ төлбөргүй оролцох хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрүүдийг тодруулбал?
•Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг (AARD) 4 сарын 8
• Ард Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг (AIC) 4 сарын 6
• Ард Кредит ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг (ADB) 4 сарын 8
• Крипто Үндэстэн ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг (BUN) 4 сарын 8
• Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрх эзэмшигчдийг (XOC) 4 сарын 8-ны байдлаар тухайн компанийн хувьцааг эзэмшиж буй бол тус тус бүртгэнэ.
5. Гадаадад суугаа харилцагчид Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын урамшуулалд хамрагдах уу? Зөвхөн биечлэн оролцсон тохиолдолд л урамшуулал олгогдох уу?
Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын урамшуулалд хамаарахгүй. Харин та Хувьцаа Эзэмшигчдийн Хуралдаа цахим хэлбэрээр оролцож, саналаа оруулах бүрэн боломжтой.
6. Тасалбаргүй тохиолдолд Чуулганд оролцохоор очихдоо зохион байгуулагчдаас тасалбар худалдаж авч болох уу?
Болно.
7. Тасалбарыг худалдаж авах боломжуудыг нэрлэбэл?
Та хувьцаа эзэмшигч бол үнэ төлбөргүй оролцох боломжтой. Харин хувьцаа эзэмшигч биш бол тасалбарыг www.ardshop.mn-ээс худалдан авах боломжтой.
8. Хурал 4 сарын 30, 5 сарын 1-нд дараалан 2 өдөр үргэлжлэх үү?
4 сарын 30-нд Хувьцаа Эзэмшигчдийн Хурал, 5 сарын 1-нд Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганы арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.
9. Тасалбар худалдаж авсан хүмүүст зохион байгуулагчдын зүгээс суудал хуваарилах уу?
Суудал хуваарилалт хийхгүй тул та сул орон зайд тухална уу.
10. Урьдчилан бүртгүүлээд суудал захиалах боломжтой юу?
Боломжгүй.
11. Эцэг, эх хувьцаа эзэмшдэггүй ч хүүхэд хувьцаа эзэмшдэг тохиолдолд хуралд оролцох боломжтой юу?
Эцэг эх нь хүүхдээ төлөөлөн оролцох боломжтой.
12. Гадаадад суугаа харилцагчийг Монгол дахь гэр бүлийнхэн нь төлөөлөн оролцох боломжтой юу?
Төлөөлөн оролцох хүндээ итгэмжлэл хийлгэснээр оролцох боломжтой.
Сэтгэгдлүүд (0)