Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэж буй Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган нь 2016 оноос хойш 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг чуулганаар санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар салбар бүрийн төлөөллүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай.

Энэ удаагийн чуулганы үеэр Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Кредит, Ард Даатгал, Крипто Сан, Үндэсний Хувьчлалын Сангийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурал хамтатган зохион байгуулагдах болсноороо онцлогтой бөгөөд дээрх компаниудын хувьцаа эзэмшигчид үнэ төлбөргүй оролцох юм байна. Тодруулбал, та эдгээр компаниудад 1 ширхэг хувьцаа эзэмшдэг байсан ч төлбөргүй оролцох боломжтой. Хэрэв хараахан Ард  болон түүний хамаарал бүхий компаниудын хувьцаа эзэмшигч болж амжаагүй бол та 100,000 төгрөгийн үнэ бүхий Чуулганы тасалбарыг www.ardshop.mn-ээс худалдан авахдаа мөнгөн төлөлтөөр болон 1,500 ширхэг АрдКойноор тооцоо хийх боломжтойг дуулгая.  

4 сарын 30, 5 сарын 1-ний амралтын өдрүүдэд Corporate Hotel and Convention Centre-д болох хөрөнгийн зах зээлийн хамгийн том чуулганд ирж оролцсоноор та зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн бүх насныханд нээлттэй арга хэмжээнүүдийг үзэж, цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Мөн энэ дашрамд таны хүүхдэд онцгойлон бэлдсэн АрдКидсын сонирхолтой хөтөлбөрөөр зочлохыг санал болгоё. Чуулганаар: 60 гаруй илтгэгч цуглаж, 1,000 гаруй оролцогчдыг хамарсан 20 гаруй төрлийн арга хэмжээ зохиогдох бол 100 минутын амьд тоглолт, 1,000 минутын шууд дамжуулалт хийгдэхийн зэрэгцээ Ард болон түүний хамаарал бүхий 5 компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурал зохион байгуулагдах юм. Шууд дамжуулалтыг Ard Financial Group пэйж хуудсаар болон компани тус бүрийн сошиал хуудсуудаар хүргэх болно. 

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ардын Тэтгэврийн Данс, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Сэтгэгдлүүд (0)