Тойм: Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2022 Чуулган

Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн том чуулган Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2022 энэ жил Invest, Ignite, Inspire уриатайгаар 6 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Хоёр өдрийн арга хэмжээ Corporate Hotel and Convention Centre-д 4 сарын 30, 5 сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэхдээ нийт 4,000 гаруй оролцогчдыг хамруулж амжив.

Уг чуулган нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд 2016 оноос хойш зохион байгуулагдах бүртээ санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар салбар бүрийн төлөөллүүдийн оролцоо бүхий хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Чуулганы үеэр санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн трэндийг хэлэлцэж, мэдлэгээ тэлэхээс гадна Meet the CEO булангаар шилдэг удирдагчдын туршлагаас суралцах мөн олон зэрэг болж буй арга хэмжээнээс оролцогчид өөрийн хүссэн газрыг сонгох боломжтой байснаараа онцлогтой байлаа. Хурлын үндсэн тайзанд сонирхолтой хэлэлцүүлгүүд ар араасаа үргэлжилж байсан бол Ard Talk Show тусгай дугаараа шууд хүргэсэн юм. Event Hall-д Ардын компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал, тухайлсан сэдвүүдээр AMA (Ask Me Anything) болон салбарын шилдгүүдийн сургалтууд тасралтгүй зохион байгуулагдаж байв. Гэр бүлээрээ чуулганыг зорин ирсэн зочдодоо зориулсан АрдКидс бүүтээс гадна Бирж, Крипто, АрдШоп зэрэг бүүтээр зочлон, мэдээлэл авч, олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах боломж нээлттэй байлаа. Чуулганы эхний өдөр Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит, Үндэсний Хувьчлалын Сан, Крипто Үндэстэн компаниудын Хувьцаа Эзэмшигчдийн Хурал амжилттай болж, үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулав. 

Чуулганы зохион байгуулалтыг тоон үзүүлэлтээр харвал: 

+60 - Илтгэгч 

+4,000 - Оролцогч

+20 - Арга хэмжээ

+100 минут - Амьд тоглолт 

+1,000 минут - Шууд дамжуулалт 

5 - Хувьцаа Эзэмшигчдийн Хурал 

Үндсэн тайзны үйл ажиллагааг тоймлон харвал: 

Ard Talk Show x Хөрөнгө Оруулагч Үндэстэн 

 

Ard Talk Show Хөрөнгө Оруулагч Үндэстэний тайзнаас шууд хүрч, хөтлөгч Г.Уянга, Ц.Бархас нар онцгой зочин, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягтай ярилцав.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга

  • АрдКойны төрөлх NFT marketplace Ard Art

  • Худалдан авалтын хувьсгал - Pick n Pay  

  • iDAX App - Виртуал хөрөнгийн цогц платформ дахь шинэ боломжууд

  • Монголын бизнесийн хамгийн том платформ - Good 

  • АрдКойн бол боломж - Ардын Эрх

  • Блокчэйн технологийн мэдлэг олгох Krypto.mn вэбсайтын нээлт

Meet the CEO

Ажил, амжилтын түүх, туршлагаасаа нээлттэй хуваалцдаг MEET THE CEO буюу захирлуудтай уулзах цагаар:

  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг

  • Ард Лайф ХК-ийн Гүйцэтгэх Захирал О.Амарболд

  • Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн нар уригдав.

Хэлэлцүүлэг - Fireside chat 

 
  • Өнөөгийн эдийн засгийн төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчин ба боломж 

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт 

  • NFT хэрэглээ ба боломж

  • Финтекын бүтээлч түйвээлт

  • Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн шинэ технологи 

  • Аппрентис Монгол шоуны II улирал эхэллээ

Яриа - Lightning talk

  • Эдийн засгийн төлөв байдал, цаашдын хандлага - Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоо

  • Ардын Альфа урамшууллын азтан - Б.Мөнгөнчимэг

  • Уламжлалт санхүүгээс крипто төлбөр тооцоо руу - Монгол ДиФай ХХК-ийн Гүйцэтгэх Захирал С.Тулга 

  • Метаверс Монголд - МетаФорс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал С.Батцэнгэл 

  • Миний NFT хөрөнгө оруулалт - Diverse Solutions ХХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Энх-Амгалан 

  • NFT дуудлага худалдаа - Эм И Си Партнерс (ardshop.mn) ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Ариунаа 

  • Бизнесийн шинэ боломж ба тэтгэврийн сан - Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга

  • МОСТ - Нүдэнд үл үзэгдэх дэд бүтэц - МОСТ Финтек ХХК-ийн Гүйцэтгэх Захирал С.Оргил

  • Эрүүл хүнс Монголын дархлаа - Дельта Фүүдс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр

  • Органик Хүнс - Эрүүл Дэлхий - Үлэмж Органик ХХК-ийн Үүсгэн байгуулагч Р.Цогтбуян

  •  Залууст зориулсан тогтмол хувьцааны хөтөлбөр -  Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Долгорсүрэн 

  • Орон нутагт бизнес хийх боломж ба залуус амьдрах орчин - Ард Даатгал ХК-ийн Дархан хот дахь Салбар Эрхэлсэн Захирал Ч.Төгсбаяр

Event Hall-ын үйл ажиллагааг тоймлон харвал:

Хувьцаа Эзэмшигчдийн Хурал

 
  • Крипто Үндэстэн 

  • Үндэстэн Хувьчлалын Сан

  • Ард Кредит

  • Ард Даатгал

  • Ард Санхүүгийн Нэгдэл

AMA (Ask Me Anything)

  • Хөрөнгийн зах зээл

  • Метаверс дахь бизнесийн боломж

  • Криптогийн эргэн тойронд

  • Хөрөнгө оруулалтын шинэ боломжууд

Мэдлэгээр цэнэглэе - Сургалт

Санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээх Ард Академи (academy.ard.mn)-аас санхүү, криптовалют, хөрөнгийн зах зээлтэй холбоотой сонирхолтой сэдвүүдээр сургалтууд зохион байгуулав.

  • Хувьцаа, Бонд гэж юу вэ? Хувьцаа хэрхэн авах болон ашиг хүртэх вэ? - Ард Секюритиз ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Лхагвасүрэн

  • Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжууд - Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX)-ийн Дэд захирал Б.Буянхишиг

  • Хөрөнгө оруулалтын сангаас өгөөж хүртэх аргууд - Ард Менежмент ХХК-ийн Сангийн менежер Ч.Даваасамбуу 

  • iDAX Аpp- Танд нээгдэж буй цоо шинэ боломжууд - Ард Экм ХХК-ийн Технологи Эрхэлсэн Захирал Д.Анхбаясгалан

  • DeFi / DAO, АрдМааний гэж юу вэ? Түүний хэрэглээ - Diverse Solutions ХХК-ийн Технологи Эрхэлсэн захирал Г.Мөнх-Од

  • Технологийн хөгжил хаашаа явж байна вэ? Ард Аппын эргэн тойронд - ТэнГэр Системс ХХК-ийн Төслийн Менежер М.Алтайбаатар 

  • Худалдааны салбарт экосистемыг бий болгож, Мерчант, Нийлүүлэгч, Санхүүжүүлэгч талуудыг нэгтгэх, Монголын хамгийн том бизнесийн платформ GOOD - Танилцуулга зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. 

Бусад үйл ажиллагаанаас тоймлон хүргэвэл:

АрдКидс хүүхдийн булан

 

Зочдын анхаарлыг хамгийн ихээр татсан уг буланд хүүхдүүд тоглож, наадхаас гадна зураг зурж, Steam-ын ах, эгч нартай хамт робот угсарч, Hippocards-ын Англи хэлний хөгжилтэй сургалтад хамрагдсан бөгөөд хуралд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд хамгийн ихээр таашаагдав. 

Ирээдүйд Хамтдаа - Крипто

Криптогийн асуулт хариултын тэмцээн, VR тоглоом тоглох хэсэг

Хуримтлалд Хамтдаа

Хувийн санхүүгийн зөвлөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хэсэг

Хөрөнгө Оруулалтад Хамтдаа 

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авахаас гадна эрдэнэсийн эрэлд тоглоом, хөрөнгийн зах зээлийн талаарх асуулт хариултын тэмцээнд оролцох хэсэг

АрдШоп

Шилдэг борлуулагдчдын бүтээгдэхүүнийг онцгой хямдрал, урамшуулалтай авах боломж бүхий хэсэг

GOOD Platform 

Бизнесээ өргөжүүлэх боломж олгоход хамтрах хэсгийг тус тус бэлтгээд байв.

Ийнхүү Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2022 Чуулган амжилттай болж өндөрлөлөө. 

Зорин ирсэн нийт 4,000 гаруй зочин, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа халуун талархал илэрхийлье. 

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно. 

Хүчтэй. Хамтдаа.

Тоймыг: Б.Ганчимэг

Сэтгэгдлүүд (0)