Монголын бизнесийн хамгийн том Гүүд платформыг танилцуулж байна.

Монголын бизнесийн хамгийн том платформ: Гүүд

Монголын анхны бизнесийн хамгийн том платформын талаар та юу мэдэх вэ? Хэрхэн ажилладаг юм бол, хэн хамрагдаж болох, мөн ямар давуу талуудыг хамтран ажиллагсад болон худалдан авагсдад олгож байна вэ? Тэгвэл эндээс Гүүдийн тухай хамгийн чухал зүйлсийг мэдэж аваарай.

Зорилго 

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг төлбөр тооцоо, эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх замаар үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, хэрэглэгчийг хамгийн хурдан холбох “гүүр” болж өгснөөр Улсынхаа эдийн засгийн хөгжилд хурдасгах хөшүүрэг болох.

Хамрах хүрээ 

Бизнес эрхэлж буй нийт хувь хүн, аж ахуй нэгжүүд хамтран ажиллах боломжтой. Тухайлбал хүнс, найман нэрийн барааны дэлгүүрүүд болон үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийг яг одоо элсүүлж хамтран ажиллаж байна.

Хэрхэн ажилладаг вэ? 

Нийлүүлэлтийн гинжин хэлхээний оролцогч талуудыг нэгтгэж, тэдний харилцааг илүү хялбар, үнэ цэнтэй болгох санхүүжилтийг олгодог.

Гүүд - Танд ямар боломжийг нээсэн бэ? 

Үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, эцсийн хэрэглэгчийн худалдааны бүхий л харилцааг GOOD платформоор дамжуулан шийдэж байгаагаараа онцлогтой. 

Гүүдтэй хамтарснаар ямар асуудал шийдэгдэх вэ? 

Үйлдвэрлэгчид энэхүү платформд нэгдсэнээр бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг шууд хүлээн авах ба төлбөр, тооцооны асуудлаа шийдэж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагааны зардлаа үлэмж хэмжээгээр бууруулах томоохон давуу талыг эдлэх юм.  Харин  худалдаа эрхлэгчдийн хувьд өртөг багатай санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай авснаар барааны захиалгаа цаг алдалгүй хийж, бизнесийн эргэлт, орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон шинэлэг боломжуудыг хүртэх юм.

Гүүдийн тухай бусад фактууд: 

  • Гүүд платформын санхүүжүүлэгчээр Ард Санхүүгийн Нэгдэл хамтран ажиллаж байна

  • Ургамлын тосны орц болох рапсыг тариалах, хураахаас эхлээд боловсруулалт хийн, ургамлын тос болгон үйлдвэрлэж, эцсийн худалдан авагчдад хүргэх хүртэлх бүх шат дамжлагад шаардлагатай санхүүжилтээр ханган ажилласан. Энэхүү ургамлын тос нь БНСУ руу экспортолж эхлээд байгаа юм.

  • Эхний ээлжид БНСУ руу 800 тонн тос нийлүүлэх гэрээ хийгдсэн  нь манай орны эдийн засагт гадаад валютын нөөцийг тэр хэмжээгээрээ нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм

  • Гүүд платформоор дамжуулан өөрсдийн бизнесийг өргөжүүлэн, хамтран ажиллах хүсэлтэй аливаа хүнсний дэлгүүр болон бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагууд goodgood.mn вебсайтаар бүртгүүлэн элсэх

БНСУ-ын зах зээлд экспортлогдож буй генийн өөрчлөлтгүй, үндэсний үйлдвэрийн Эзэгтэй ургамлын тосыг Ард Аппын АрдШопоосоо захиалан авбал АрдКойны урамшуулалтай.

Сэтгэгдлүүд (0)