Харилцагчдаас ирсэн Түгээмэл Асуулт, Хариулт: Ирээдүйн Эзэд багц

Хүүхдийн баярыг тохиолдуулан АрдКидсын эрхэм харилцагчид болон нийт хүүхэд багaчууддаа зориулан олон олон бэлэг урамшуулалтай Ирээдүйн Эзэд багцыг танилцуулж байна. Хүүхдийнхээ ирээдүйд ухаалаг хөрөнгө оруулалт хийж баярлуулаарай.

Ирээдүйн Эзэд багц гэж юу вэ?

Хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөрөнгө оруулагчдыг бэлдэх, хүүхдийг багаасаа санхүүгийн харилцаанд зөв оролцож сурах дадлыг төрүүлэх уг аян 4 дэх жилдээ үргэлжилж байна.

Аяны хүрээнд нийт хэдэн төрлийн багцыг санал болгож байна вэ?

Дараах 4 багцыг санал болгож байна:

Moon багц - ₮100,000

Venus багц - ₮300,000

Mars багц  - ₮500,000

Sun багц - ₮1,000,000

Хүүхэд өөрийн эзэмшлийн багцыг хүссэн үедээ харах, хянах боломжтой юу?

Бид таны хүүхдэд зориулж АрдКидс Аппыг бүтээсэн бөгөөд уг Аппад бүртгүүлснээр таны хүүхэд өөрийн багцын мэдээллийг хэзээд харах боломжтой. Мөн хүссэн үедээ хадгаламждаа бие даан орлого нэмэхэд нээлттэй.

АрдКидс Аппад хэрхэн бүртгүүлэх вэ?

Ард Аппад байрлах АрдКидс цэсээр дамжуулан хүүхдээ бүртгүүлж, нэвтрэх нууц үг үүсгэж өгнө. Та хүүхдийнхээ утсан дээр АрдКидс Аппыг суулгаж, өөрийн бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгээр шууд нэвтрэх боломжтой. 

Нэг багцаас хэдэн ширхэгийг захиалж болох вэ?

Нэг хүүхэд нэг багц эзэмшинэ.. Багцад дагалдах урамшууллын АрдКойн шууд олгогдох бөгөөд 30,000 төгрөгийн орлого болон өгөөжийн нэмэгдэл нь зөвхөн нөхцлөө биелүүлсэн тохиолдолд нэг удаа олгогдоно. Хэдэн хүүхэдтэйгээс хамааараад хүүхэд тус бүрт нэг ширхэг багцыг худалдан авах боломжтой.

Багцын +0.2%,+0.5%, +1% ямар учиртай вэ?

₮300,000, ₮500,000 болон 1 сая төгрөгийн багц худалдан аваад сар бүр ₮100,000 болон түүнээс дээш дүнтэй орлогo нэмсэн тохиолдолд хадгаламжийн үндсэн хүү дээр 0.2%, 0.5%, 1% нэмэгдэж, хугацааны эцэст тооцож олгох юм.

Багц нь  ямар хувьцаануудаас бүрдэх вэ?

Багцад Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа багтана.

Захиалгаа хэрхэн өгөх вэ?

Ард Аппад бүртгэлтэй, насанд хүрсэн хэрэглэгч та өөрийн Ард Аппаасаа хүүхдэдээ багц захиалах боломжтой. Хувьцаа болон хадгаламж нь хүүхдийн нэр дээрх дансанд байршина. 

Жич: Захиалгыг зөвхөн Ард Апп дахь Ирээдүйн Эзэд баннераар өгнө.

Багцад дагалдах АрдКойны урамшуулал хэзээ олгогдох вэ?

АрдКойны урамшуулал нь хувьцаа байршсаны дараа олгогдоно.

Багцын хувьцаа болон хадгаламж хэзээ, яаж байрших вэ?

Хувьцаа нь хүүхдийн нэр дээрх үнэт цаасны дансанд байршина. Үнэт цаасны данстай бол (Ард Секюритиз ҮЦК-д) ажлын 5-8 хоногт, дансгүй бол данс нээгдсэнээс хойш ажлын 5-8 хоногт байршина. 

Хадгаламж нь багц худалдан авсан өдрөөс хойш ажлын 3-5 хоногт нээгдэж, АрдКидс-т байрших болно.

Хувьцаа болон урамшууллын АрдКойн хэр хугацаанд түгжээтэй байх вэ? Хадгаламжийн хугацаа хэр урт байх вэ?

Хувьцаа болон урамшууллаар олгогдсон АрдКойн нь хүүхдийг 18 нас хүртэл (доод тал нь 1 жил) түгжээтэй байна. Хадгаламж нь 1 жилийн хугацаатай байх ба та үргэлжлүүлэн сунгах боломжтой. 

Хадгаламжийн дансыг хүүхэд захиран зарцуулах эрхтэй юу?

Хадгаламжийн дансанд хамтран эзэмшигч оруулах бөгөөд хамтран эзэмшигч нь тухайн хүүхдийн эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь байна. Хадгаламжийн дансыг хамтран эзэмшигчийн хамтаар захиран зарцуулах эрхтэй. 

Сэтгэгдлүүд (0)