URG токентой холбоотой харилцагчдаас ирсэн Түгээмэл Асуулт, Хариултыг та бүхэнд хүргэж байна.

URG токентой холбоотой харилцагчдаас ирсэн Түгээмэл Асуулт, Хариултыг та бүхэнд хүргэж байна.

DAX бирж дээр URG токентой боловч үлдэгдэл нь харагдахгүй тохиолдолд яах вэ?

iDAX биржид бүртгэлтэй, баталгаажуулалт хийсэн харилцагчдын DAX дээрх URGX койныг ямар нэгэн шимтгэлгүйгээр 5 сарын 26-ны өдрийн 08:42 минутад iDAX хаягт руу шилжүүлсэн тул та iDAX биржээр нэвтэрнэ үү.

DAX биржээс шилжсэн үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?

www.idax.exchange рүү нэвтрэн, Хэтэвч цэс дэх Шилжүүлгийн түүх хэсэгт хандана уу. Бусад түүх цэсийн Airdrop хэсэг рүү орж, шилжүүлэгдсэн URG токены үлдэгдлээ шалгах боломжтой.

DAX дээр URG токеноор арилжааны захиалга өгсөн ч шилжүүлэг хийгдээгүй тохиолдолд яах вэ?

Шилжүүлэг хийгдэхийн өмнө DAX бирж дээрх бүх арилжааны нээлттэй захиалгуудыг цуцалсан. Хэрэв та iDAX биржид бүртгэлтэй ба баталгаажуулалтаа бүрэн хийсэн бол өөрийн iDAX биржийн Хэтэвч дэх үлдэгдлээ шалгана уу.

Цаашид DAX бирж дээр URG токены арилжаа явагдах уу?

Уучлаарай, URG токены шилжүүлгийн дараа DAX дээрх URG токены арилжаа бүрэн хаагдсан. Зөвхөн блокчэйн зарлага хэвийн ажиллана.

Шилжүүлэг хийгдсэний дараа iDAX биржид бүртгүүлж,  баталгаажуулалтаа хийсэн бол хэрхэн URG үлдэгдлээ шилжүүлэн авах вэ?

Та URGX койныг шилжүүлэлт хийгдсэнээс хойш iDAX биржид бүртгүүлэн, баталгаажуулалт хийсэн бол support@dax.mn и-мэйл хаяг болон 77003322 лавлах утсанд хандан мэдэгдэнэ үү.

Анхааруулга: iDAX биржид бүртгүүлсний дараа баталгаажуулалтаа заавал хийх шаардлагатайг анхаарна уу.

Сэтгэгдлүүд (0)