АрдШоп - Эко гар утасны тавиурыг үүсгэн байгуулагч Б.Батзоригтой хамтран ажиллахаар боллоо

Эко гар утасны тавиур нь цэвэр модоор хийгдсэн бөгөөд импортын хуванцар бүтээгдэхүүнийг эрүүл ахуй талаасаа орлож чадахаас гадна үнийн хувьд ч хямд юм.

Эко гар утасны тавиурыг үүсгэн байгуулагч Б.Батзориг нь 2016 оноос эхлэн үйлдвэрлэлээ гар багажаар хийж эхэлсэн бөгөөд 2019 онд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор эко гар утасны тавиур нь массын үйлдвэрлэлээ түлхүү явуулж,  гар утасны тавиур, хоолны таваг, ном дарагч гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  үйлдвэрлэлээ өргөжүүлсээр байна. 

Тэгвэл Эко гар утасны тавиур нь АрдШоптой дараах байдлаар хамтран ажиллахаар болоод байна. Монгол Шуудангаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ 21 аймагт хүргэх бөгөөд ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр бүтээгдэхүүнээ АрдШопод байршуулах юм. Үүнээс гадна агуулахад нь бараа бүтээгдэхүүнээ байршуулж, Монгол Шуудангийн гараас гарт үйлчилгээг ашиглана. Мөн тэд хамт олноороо Ардаас явуулдаг сургалтад хамрагдахаар болжээ. 

Эко гар утасны тавиур нь цэвэр модоор хийгдсэн бөгөөд импортын хуванцар бүтээгдэхүүнийг эрүүл ахуй талаасаа орлож чадахаас гадна үнийн хувьд ч хямд юм. Гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг орлохуйц бүтээгдэхүүнийг Монголдоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, борлуулж байна. 

 

Эко гар утасны тавиур нь цэвэр модоор хийгдсэн бөгөөд импортын хуванцар бүтээгдэхүүнийг эрүүл ахуй талаасаа орлож чадахаас гадна үнийн хувьд ч хямд юм. Гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг орлохуйц бүтээгдэхүүнийг Монголдоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, борлуулж байна. 

Эко гар утасны тавиур нь АрдШопод байршин худалдаалагдаж эхлээд байна. Та бүхэн АрдШопоор дамжуулан тус бүтээгдэхүүнийг захиалж, гэртээ хүргүүлэн аваарай. 

Эко гар утасны тавиурыг захиалах бол энд дарна уу. 

Сэтгэгдлүүд (0)