Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Хуур хөгжмийн наадам (XMF)-ыг санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон Ард Аппликэйшн дэмжиж ажиллахаар болжээ. Монголын хамгийн том цар хүрээтэй уг хөгжмийн наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлж, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гарган, урлаг соёлоор дамжуулан залуучуудыг эерэг хандлагад уриалах, дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой юм. Наадмын тасалбарыг Ард Аппаа ашиглан АрдШоп (ardshop.mn) онлайн дэлгүүрээс төгрөгөөр худалдан авах болон АрдКойн урамшууллын оноогоо ашиглан төлбөрөө 100% хүртэл хөнгөлүүлэн авах зэрэг олон олон боломжууд бүрджээ.
Сэтгэгдлүүд (0)