Танд Метамаск онлайн хэтэвч бий юу? Тэгвэл хэрхэн үүсгэх зааврыг хүргэж байна.
МетаМаск гэж юу болох талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу.
PC дээр хэтэвч үүсгэхийн тулд эхлээд https://metamask.io/ линкээр хандан, баруун дээд буланд байрлах “Download” хэсэг дээр дарна.
2. Үүний дараа iOS эсвэл Android үйлдлийн системд зориулсан гар утасны апп эсвэл вэб хөтчид зориулсан аппыг татаж авах хуудас руу шилжих болно. Chrome хэсгийг сонгоно. (Энэ тохиолдолд бид Google Chrome хөтөч дээр суулгах жишээг харуулах болно). "Install MetaMask for Chrome" дээр дарна уу.
3. Үүний дараа таныг MetaMask өргөтгөлийг татаж авах хуудас руу дахин чиглүүлэх бөгөөд "Install" хэсэг дээр дарна уу.
4. “Install extension”-ыг баталгаажуулна уу.
5. Дараагийн хуудас руу шилжих хүртэл хүлээнэ үү. Татаж аван суулгасны дараа та хэтэвчийн хуудас үүсэхийг харах болно. Мөн баруун дээд буланд үнэгний дүрс гарч ирнэ.
6. Ямар нэгэн дүрс гарч ирээгүй тохиолдолд энд дарна уу.
7. MetaMask-ын өмнө нь pin-button хийнэ үү.
8. “Get started” хэсэгт дарна уу.
9. Зурагт харуулсанчлан “Create Wallet”-ыг сонгоно уу.
10. “No thanks” хэсэгт дарна уу.
11. Энэ хэсэгт нууц үг бүтээх бөгөөд бүтээсэн нууц үгээ хадгалах хэрэгтэй (нэвтрэх бүртээ нууц үг оруулахгүйн тулд). Нууц үг нь нууцлал өндөртэй байх ёстой ба дор хаяж 8 ширхэг тэмдэгт ашиглах шаардлагатай.
12. Нууц үгээ давтан оруулж “I have read and agree to the Terms of Use” гэснийг сонгон “Create” дээр дарна уу.
13. “Next” дээр дарна уу.
14. Энэ хуудас дээр байгаа “click here to show secret words” гэсэн дээр дарна уу.
15. “Secret Phrase” буюу нууц хэллэгийг цаасан дээр хадгалахыг зөвлөж байна. Энэ хэллэг нь хэтэвчээ сэргээх цорын ганц арга зам тул хэд хэдэн хуулбарыг хийж, аюулгүй газар хадгална уу. Үгсийг дахин бичсэний дараа тэдгээрийн дараалал, үнэн зөв байдлыг дахин шалгаад "Next" товчийг дарна уу.
16. Энэ хэсэгт нууц хэллэгийг ахин давтахыг шаардах ба үүнийг хийхийн тулд хэллэгийн дагуу үгнүүдийг нэг нэгээр нь сонгох хэрэгтэй.
17. Дараах байдлаар харагдана.
Шалгаад “Confirm” хэсгийг дарна уу.
18. Хэрвээ та бүгдийг зөв хийсэн бол “All done” товчлуурыг дарж хуудас руу шилжих болно.
19. Таныг шинээр нээсэн хэтэвч рүү тань шилжүүлэх болно.
20. Хэтэвч рүүгээ хандах эрхийг авахын тулд вэб хөтчийн баруун дээд буланд байрлах үнэгний дүрс дээр дарна уу.
21. MetaMax зөвшөөрлийг тааруулсны дараа үнэгний зураг (MetaMask) дээр дарвал таны хэтэвчний цонх нээгдэх болно.
22. MetaMask нь Ethereum сүлжээг үндсэн сүлжээгээр ашигладаг. Энэ хэтэвч нь Binance Smart Chain гэх мэт бусад сүлжээ рүү холбосон ч гэсэн өөр өөр төрлийн токенуудыг илгээх, хүлээн авах үйлдлүүдийг хийж болно. Хэтэвч нь төв дээд блокод дүрслэгдсэн байх ба хуулахын тулд доорх зурган дээр харуулсанчлан үүн дээр дарах шаардлагатай.
Хэрхэн Binance Smart Chain-ыг нэмэх вэ?
23. Доорх screenshot-д харуулсанчлан дараах хэсэгт дарна уу.
24. Дараа нь “Add Network” дээр дарна уу.
25. Шинэ “Tab” нээгдэх болно.
Дээрх зурагт та дараах мэдээллийг оруулаарай.
Network Name(Сүлжээний нэр): Smart Chain
New RPC URL: https://bsc-dataseed.binance.org/
Network ID: 56
Symbol: BNB
Block Explorer URL: https://bscscan.com/
26. Дараах байдлаар харагдана.
“Save” дээр дарна уу.
Үүний дараа та шинэ BSC сүлжээний хэтэвчээ нээх болно. Дараа нь BNB токеныг хүлээн авна.
Ийнхүү таны MetaMask хэтэвч бий болж, ихэнх төслүүдэд ашиглагддаг BSC сүлжээнд холбогдох юм.
Сэтгэгдлүүд (0)