Биткойн нь блокчэйн технологийг ашиглан гуравдагч талын (банк гэх мэт) шаардлагагүйгээр хэрэглэгчид хоорондын (P2P) гүйлгээ хийх боломжтой төлбөрийн системийг бий болгосон анхны вэб 3.0 программ юм. Томоохон банк, санхүүгийн компаниуд дампуурч, хэцүү байдалд ороод байсан 2008 оны дэлхийн санхүүгийн хямралд хариу авчрах зорилгоор 2009 онд анх Биткойныг үүсгэжээ.
Биткойны боломжит нийт нийлүүлэлт 21 сая ширхэг бөгөөд хамгийн сүүлийн Биткойн 2140 онд олборлогдож дуусах таамагтай байна. Биткойны нийлүүлэлт тогтсон нь түүнийг ховор дижитал хөрөнгө болгодог бөгөөд инфляцад өртөхөөс хамгаалдаг. Биткойныг хүмүүс үнэ цэн хадгалуур (Store of value) болон уламжлалт валютуудын оронд ашиглах боломжтой хэрэгсэл хэмээн хардаг.
Дээрх зурагт дүрсэлсэн технологийн мөчлөгийг харвал, Биткойн нь блокчэйн технологийн хэрэглээг анх зах зээлд нэвтрүүлж, инновацын үе шатыг эхлүүлсэн.
Циклийн II эрин, Этэриум нь ухаалаг гэрээ (smart contracts), төвлөрсөн бус аппликэйшн (DeFi) гэх мэт зүйлсийг бүтээх, программчлах боломж бүхий блокчэйн технологи юм. Виталик Бутерин анх Этэриумыг бүтээсэн бөгөөд Этэриумын ухаалаг гэрээ гарч ирсэн нь вэб 3.0-д шинэ боломжуудыг авчирсан томоохон үйл явдал бөгөөд вэб 2.0 дахь платформуудаас илүү харилцаж болох, хувь хүнд тохирсон онлайн платформуудыг бүтээх боломжийг бий болгосон. Этэриум нь 2014 онд амжилттай ICO хийж, Этэриум блокчэйн дээр вэб 3.0 программ бүтээх хөгжүүлэгчдийг татаж чадснаараа Этэриумаас эхэлсэн ICO-нүүд зах зээлийг өдөөж өгсөн юм. 2017 онд биткойны үнэ 1,000 доллараас бараг 20,000 доллар болж өссөн нь амжилттай ICO хийсэн түүхүүд технологийн салбарт, тэр дундаа гарааны бизнесүүд дунд хурдацтай тархсан. Харамсалтай нь, маш олон төсөл луйвар эсвэл муу гүйцэтгэлтэй болж таарсан нь крипто өвлийг авчирч дараа жил нь крипто зах зээлийг бүхэлд нь унагажээ. Гэсэн хэдий ч, Этэриум 2.0 нь хуваах өргөтгөлийн шийдлүүд болон staking функцуудыг сайжруулах чиглэлээр ажилласаар байна. Урт хугацаандаа эдгээр шийдлүүд нь Этэриум дээрх вэб 3.0 аппликэйшнүүдийг илүү хэрэглэгчдэд ээлтэй болгож, шимтгэлийг бууруулах боломжтой болох юм. (эсвэл бүр үнэ төлбөргүй болгох) Ингэснээр санхүүгийн салбарт төвлөрсөн бус, итгэлцэлд суурилаагүй, аюулгүй банкны, хөрөнгө оруулалтын, төлбөр тооцооны аппууд илүү олон болно гэсэн үг. Вэб 2.0 нь төвлөрсөн бус, итгэлцэлд суурилаагүй, аюулгүй технологийг бидэнд өгөх боломжгүй юм.
Вэб 3.0 илүү хөгжиж дэвшсэнээр блокчэйн технологийн шинэ эрин үе эхлээд байна. Биткойн болон Этэриум нь итгэлцэлд суурилгаагүй, хэрэглэгчид хоорондын гүйлгээг хийх боломжтой болгосон ч, уг сүлжээн дээр бизнес хөгжүүлье гэвэл маш удаан бөгөөд үнэтэй байдаг байна. Харин Near (NEAR) and Solana (SOL) гэх мэт III үеийн блокчэйн программууд нь илүү хурдан, хямд дэд бүтцийн шийдлүүдийг авчирсан бөгөөд хүн бүрийн крипто ертөнцтэй (NFT, DeFi, Metaverse) холбогдох боломжийг нэмэгдүүлсэн юм.
NFT (дахин давтагдашгүй токен) технологи нь хүмүүст дижитал хөрөнгийг ашиглах шинэ боломжийг олгож байгаа бөгөөд криптог урлаг соёлтой ч холбож байгаа юм. Bored Ape Yacht Club NFT гэх мэт график файлууд 1 сая долларын үнэлгээтэй болно гэж хэн санах билээ.
Метаверс нь үүний бас нэг хэсэг бөгөөд Sandbox төслийг үүсгэсэн бас нэг хэрэглээ бол бидний байгаа ертөнцийн виртуал хувилбарыг үүсгэж буй явдал юм. Энэ орчинд хүмүүс цахим үл хөдлөх хөрөнгө наймаалцах боломжтой юм.
Сэтгэгдлүүд (0)