Хариуцлагатай зээлдэгч байх нь ямар давуу талтай вэ?

Хариуцлага гэдэг зүйл бүх тохиолдолд таныг илэрхийлдэг болсон бөгөөд хариуцлагатай байх нь нөгөө талаараа танд олон олон боломжийг нээж өгч байгаа юм.

Хариуцлага гэдэг зүйл бүх тохиолдолд таныг илэрхийлдэг болсон бөгөөд хариуцлагатай байх нь нөгөө талаараа танд олон олон боломжийг нээж өгч байгаа юм. Ялангуяа та санхүүгийн хувьд хариуцлагатай байснаар таны дараа дараагийн санхүүгийн харилцаанд ороход маш чухал дэмжлэг болох юм. 

Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэж байдаг бөгөөд таны авсан зээлийн бүхий л мэдээлэл хадгалагддаг юм. Тухайн санд 5 төрлийн ангилал байдаг бөгөөд та хэрвээ зээлтэй бөгөөд түүнийгээ цаг хугацаандаа төлдөг бол хэвийн ангилалтай, хугацаанаас хойш 90 хүртэл хоногт төлж амжаагүй бол хугацаа хэтэрсэн, 91-180 хоногт төлж амжаагүй бол хэвийн бус, 181-360 хоногт төлж амжаагүй бол эргэлзээтэй, 360 хоног буюу 1 жилээс дээш хугацаанд зээлээ төлж амжаагүй бол муу ангилалд ордог бөгөөд 6 жилийн турш эдгээр ангилал засагдах боломжгүй байдаг юм. Хэвийнээс бусад ангилалд орсон харилцагчид дараа дараагийн удаа банк, санхүүгийн байгууллагууаар үйчлүүлэхэд хүндрэл учирдгийг та бүхэн мэдэх байх. Жишээлбэл, ипотекийн зээлд хамрагдах, орон сууц, автомашинаа барьцаалан зээл авах, тэр ч байтугай кредит карт авахад хүртэл саад болдог.  Сүүлийн үед онлайнаар зээл олгодог аппликэйшнууд хүртэл зээлийн мэдээллийн сангийн ангиллыг харгалзан үзэж, зээл олгодог болсон билээ. Харин та зээлээ цаг хугацаандаа төлж, зээлийн хариуцлагатай түүхтэй байснаар зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, ипотекийн зээлд хамрдагдах, кредит карт авах зэрэг танд дараа дараагийн боломжууд маш нээлттэй байх юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа Төвд нь гаргаж,  хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

 

Тэгвэл нэг мэдээг дуулгахад Ард Кредит ББСБ нь хариуцлагатай зээлдэгч нараа урамшуулж, 8 сарыг дуустал зээлээ эргэн төлсөн болон сунгасан харилцагчдын зээлийн хүүгийн 10 хувийг буцаан олгохоор болжээ. 

 

Сэтгэгдлүүд (0)