Монголын анхны нээлттэй NFT платформ дээр стэйблкойноор худалдан авалт хийх боломжтой боллоо

Ard.Art NFT платформыг бүтээсэн Бит Кэйос компани болон төгрөгөөр баталгаажсан MONT стэйблкойныг гаргагч Монгол Дифай компаниуд хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгууллаа.

Ard.Art NFT платформыг бүтээсэн Бит Кэйос компани болон төгрөгөөр баталгаажсан MONT стэйблкойныг гаргагч Монгол Дифай компаниуд хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгууллаа.

Энэхүү гэрээний дагуу Ard.Art платформын хэрэглэгчид стэйблкойноор NFT худалдан авах мөн бүтээгчид стэйблкойноор орлогоо авах боломж бүрдэх юм. 

Бит Кэйос ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Сансар: “NFT платформууд төлбөртөө стэйблкойн биш бусад койнуудыг ашигласнаар ханшийн зөрүү дээр алдагдал хүлээх нь элбэг байдаг. MONT стэйблкойныг ашигласнаар үүнээс сэргийлж хэрэглэгчдээ нэгдүгээрт тавьж байгаадаа туйлын баяртай байна.” 

Монгол Дифай ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Тулга: “MONT стэйблкойны хэрэглээ нэмэгдэж байгаад туйлын баяртай байна. Хүмүүс блокчэйн технологийг ойлгомжгүй, хэцүү гэж ойлгодог бол бидний хамтрал үүнийг илүү хялбар, ойлгомжтой болгоход нэг алхам ойртлоо гэж бодож байна” хэмээн дурдлаа.

Бит Кэйос ХХК нь Монголд анх удаа хүн бүрд NFT бүтээх, худалдах боломж бүхий Ard.Art NFT платформыг бүтээсэн бөгөөд одоогоор 157 бүтээлийг борлуулсны дотор Youtuber Gremix, Монгол Шуудан ХК-ийн цор ганц Чингис хааны алтан марк зэргийг борлуулжээ.

Монгол Дифай ХХК нь Монголын анхны төгрөгөөр баталгаажсан MONT стэйблкойныг 2021 онд гаргасан. Нэг MONT нь нэг Төгрөгтэй үргэлж тэнцүү байдаг бөгөөд үүгээрээ крипто, блокчэйн дээрх арилжаа шилжүүлгүүдийг хялбарчилж байдаг. Цаашид ч илүү олон хэрэглээг MONT эзэмшигчдэдээ гаргаж илүү хялбар болгохыг зорин ажиллаж байна.

Та бүхэн Монголын шилдэг контент бүтээгчдийн NFT-ыг эзэмшихийг хүсвэл ard.art платформоор зочлоорой.

Бүтээ. Эзэмш.

Сэтгэгдлүүд (0)