Мета компани нь Фэйсбүүк болон Инстаграм платформуудад NFT нийтлэх боломжийг хэрэглэгчдэд бий болгожээ. Тус өдрөөс эхлэн Мета компани нь зарим уран бүтээлчид болон NFT цуглуулагчдад өөрсдийн бүтээсэн эсвэл худалдан авсан NFT-ээ Фэйсбүүк, Инстаграм хаяг дээрээ дижитал цуглуулга хэлбэрээр хуваалцах боломжийг олгожээ.
Ингэснээр хэрэглэгчид Фэйсбүүк болон Инстаграм хаягтаа цахим хэтэвчээ холбох, дижитал цуглуулгаасаа хуваалцах, NFT бүтээгч болон худалдан авсан хүнийг автоматаар Tag-лах боломжтой болж байгаа юм. NFT зах зээлийг тус хоёр платформыг дэлхий даяар хэрэглэдэг 3 тэрбум гаруй хүнд нээж байгаа юм.
Мөн та Инстаграм эсвэл Фэйбүүк хаягтаа дижитал цуглуулгаа ямар нэгэн шимтгэлгүйгээр постлож, хуваалцах боломжтой. “Фэйсбүүк болон Инстаграмд дижитал цуглуулгыг нэвтрүүлэх ажлынхаа хүрээнд бид хүмүүст өөрсдийн Фэйсбүүк болон Инстаграм хаягууддаа дижитал цуглуулгаасаа постлох бололцоог нээж байгаа” гэж Мета компани мэдэгдэлдээ дурджээ.
Танд цахим хэтэвчээ аль нэг платформ дээрээ холбоод хоёулан дээр нь зэрэг дижитал цуглуулгаа хуваалцах боломжийг Мета олгож байгаа юм. Энэ нь метаверст Фэйсбүүк Интсагарм хоёрыг холбох гүүр болж байгаа юм.
Твиттер нь 2022 оны эхээр NFT-ыг үйлчилгээндээ оруулж эхэлсэн олон нийтийн сүлжээний анхны платформуудын нэг болж гарч ирсэн. Мета нь анх Инстаграм дээр NFT хэрэглээг нэвтрүүлсэн.
Мөн танд нэг мэдээг дуулгахад та Ard.Art платформ дээр өөрийн NFT-ыг байршуулан, бүтээх бүрэн боломжтой.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/ArdArtOfficial
Эх сурвалж: Pixabay
Сэтгэгдлүүд (0)