ХОҮС-ийн талаарх түгээмэл асуулт, хариулт

Сангийн нэг ширхэг нэгж эрхийн үнэ ₮1,000 учраас бага дүнгээр ч авах боломжтой тул хүн бүрд нээлттэй.

Сан гэж юу вэ?

Нээлттэй хөрөнгө оруулалтын сан гэдэг нь хязгааргүй тооны нэгж эрхийг гаргах боломжтой хөрөнгө оруулагчдын мөнгийг нэгтгэн хувьцаа, бонд, хадгаламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгийн менежментийн компани юм. 

Санг хэн удирдах вэ? 

2020 онд Үндэсний Хувьчлалын Сан буюу ХОС-ийг үүсгэн байгуулж, анх татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг 1 жил 2 сарын хугацаанд 86.5%-ийн өгөөжтэй удирдсан Ард Менежмент компани нь Хөрөнгө Оруулагч Үндэстэн санг удирдах юм. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер удирдана гэсэн үг юм.

Санд хэн, хэдээр хөрөнгө оруулах боломжтой вэ?

Сангийн нэг ширхэг нэгж эрхийн үнэ ₮1,000 учраас бага дүнгээр ч авах боломжтой тул хүн бүрд нээлттэй. 

Сангийн нэгж эрхийг хэрхэн захиалах вэ?

Та Ард Аппынхаа Үнэт цаас цэсээс сангийн нэгж эрхийг худалдах болон худалдан авах боломжтой. Хэрэв та үнэт цаасны дансаа хараахан нээлгэж амжаагүй бол энд дарж үнэт цаасны данс нээх заавартай танилцаарай. Мөн Ард Аппын баталгаажуулалтаа 100% хийсэн байх хэрэгтэй тул, энд дарж баталгаажуулалт хийх заавартай танилцана уу. 

Ард Аппаар дамжуулан сангийн нэгж эрхийг худалдан авах, захиалах заавар

1. Сангийн нэгж эрхийн дансаа хэрхэн цэнэглэх вэ? 

Харилцагч та Ард Аппын Үнэт цаас -> Бэлнээр хэсэгт даран -> Төлбөр тооцооны дансаа өөрийн хүссэн аль ч банкийг ашиглан цэнэглэнэ.

2. Сангийн нэгж эрх худалдан авах гэрээг хэрхэн байгуулах вэ?

Харилцагч та Ард Аппын Үнэт цаас -> Сан -> Хөрөнгө Оруулагч Үндэстэн дээр дарж сангийн гэрээтэй танилцан гэрээг байгуулна.

3. Сангийн нэгж эрхийн захиалгыг хэрхэн өгөх вэ?

Харилцагч та Ард Аппын Үнэт цаас -> Сан -> Хөрөнгө Оруулагч Үндэстэн -> Авах дээр даран нэгжийн үнэтэй танилцаж авах тоо ширхгээ оруулан захиалгаа баталгаажуулна.

Сангийн нэгж эрхийн захиалга хэзээ эхлэх вэ?

2022 оны 9 сарын 20-ны өдрөөс эхлэн сангийн нэгж эрх захиалах боломжтой. 

Сангийн мэдээллийг хаанаас авч болох вэ?

77078282 утсаар болон Ard Management фэйсбүүк хаяг, вэбсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Мөн нэгэн мэдээг дуулгахад 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад 18:30 цагаас Сентрал Тауэрын салбарт танилцуулга сургалтууд явагдах тул та бүхэн идэвхтэй хамрагдаарай.

Сэтгэгдлүүд (0)