Ta өмнө нь Buy now, Pay later үйлчилгээ гэж сонссон байх. Энэ нь хүссэн зүйлээ одоо аваад дараа төлөх боломж юм. Монголд энэ төрлийн үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Бидний сайн мэдэх StorePay, PocketZero нь энэ үйлчилгээний анхдагчид юм.
Та гадуур дэлгүүр хэсэж байхдаа Pick n Pay by Ard гэсэн улаан лого бүхий QR-уудыг харсан уу? Тэгвэл Бид Ард Апп ашигладаг 1.3 сая харилцагчдадаа зориулан хүүгүй, шимтгэлгүй, хуваан төлөх нөхцөлтэй Pick n Pay шинэ үйлчилгээгээ нэвтрүүллээ.
Ta Ард Аппаар дамжуулан Pick n Pay худалдан авалтын эрхээ тогтоолгож, бидэнтэй хамтран ажилладаг хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой юм. Ингэхдээ та төлбөрөө 60 хүртэл хоногийн хугацаанд 15 хоног тутамд 3-5 удаа хүүгүй шимтгэлгүй, хуваан төлөх нөхцлийг сонгох боломжтой бөгөөд худалдан авалт бүрийнхээ 1 хувьтай тэнцэх АрдКойныг давхар хүртэх боломжтой юм. Бид одоогоор АрдШоп Говь, Бишрэлт, Husqvarna, Dr.Oracle,Ruby Rose, Cloud Nine, Dr.Chingun зэрэг эрүүл мэнд, гоо сайхан, бэлэн хувцас, электрон бараа зэрэг бүх салбарын 50 орчим байгууллагын 100 орчим салбар дэлгүүртэй хамтран ажиллаж эхлээд байна. Цаашид энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх бөгөөд бид харилцагч таны хүссэн бүх бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн та Pick n Pay QR код нь дэвшилтэт технологи агуулсан QR код юм.Та зөвхөн Pick n Pay ашиглахгүйгээр QR кодоо Ард Апп болон бусад банкны Qpay цэсээр QR кодоо уншуулан төлбөрөө бүтэн төлөх боломжтой.
Pick n Pay-ыг АрдШопоос худалдан авалт хийх бүрт ашиглах боломжтой бөгөөд та Ард Аппаа ашиглан хаанаас ч хэзээ ч хүссэн бараа, бүтээгдэхүүнээ хүүгүй, шимтгэлгүй худалдан авч, Монгол орны 21 аймаг 330 сумдад хүргүүлэн авах боломжтой. АрдШоп мерчант байгууллагуудад зориулж Pick n Pay үйлчилгээг ашигласан тохиолдолд эхний 1 сар хүү, шимтгэлгүй байгааг дуулгахад таатай байна.
Сэтгэгдлүүд (0)