
Эх Сурвалж: ҮСХ
Инфляц 6 сард 16.1% хүрснээр 2010 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрээд байсан бол 7 сараас буурч эхэлсэн юм. Тэгвэл 8 сард хүнсний үнэ 5.5%-иар буурч, тээврийн үнэ 0.5%-иар буурснаар инфляц 14.4%-д хүрчээ. Харин хувцас, бөс бараа болон боловсролын үйлчилгээний үнэ өнгөрсөн сард хамгийн их өссөн байна.

Эх Сурвалж: ҮСХ
Инфляцын тооцоололд бүлэг нь хүнсний бараа, түүний дараа нь тээвэр хамгийн их нөлөө үзүүлдэг ба эдгээр хоёр бүлэг буурахад, инфляц дагаад буурдаг байна.

Эх Сурвалж: ҮСХ
Төгрөгийн хадгаламж 2021 онд 33%-иар өсөж, 15.3 их наяд төгрөгт хүрсэн бол 2022 онд 12.8 их наяд төгрөг болон 16%-иар буурчээ.
Эсрэгээрээ долларын хадгаламж өнгөрсөн жил 4.1 их наяд төгрөгтэй дүйцэхүйц байсан бол энэ жил 12%-иар өсөж 4.6 их наяд төгрөг болжээ. Хачирхалтай нь 2022 он гарснаас хойш долларын ханш мөн адил 12%-иар чангарчээ.
Энэ нь хэдий санамсаргүй тохиолдол байж болох ч хадгаламж эзэмшигчдийн үйлдэлд нөлөө үзүүлжээ.

Эх Сурвалж: ҮСХ
Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2022 оны 8 дугаар сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 (0.4%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3%-ийг эзэлж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны 8 сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 394.2 (18.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 520.9 (26.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлжээ.
Сэтгэгдлүүд (0)