АрдКойны төрөлх бирж болох iDAX нь Санхүүгийн Зохицуулах Хороонд албан ёсоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр (VASP) бүртгүүлсэн бирж боллоо. Ингэснээр iDAX бирж нь хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах чадамжтайгаа албан ёсоор батлаад зогсохгүй, Монгол Улс болон Олон Улсад крипто биржийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй боллоо.
Крипто салбарт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу VASP-р бүртгүүлэх нь томоохон үйл явдал бөгөөд жишээ дурдвал FTX бирж 2022 оны 7 сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмират улсад анхны VASP болон бүртгэгджээ.
Хуулийн тухай товчхон дурдвал:
Хуулийн нэр: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль
Хуулийн зорилт: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хуулийн зорилго:
1. Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх
2. Эдийн засгийн өсөлтийг хангаж хөгжлийг дэмжих
3. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах
4. Гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх
5. Мөнгө угаалт, терроризмтой тэмцэх зорилгын хүрээнд ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах
Хууль батлагдсан огноо: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн огноо: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр
Уг хуулиар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг дараах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болно. Үүнд:
· виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;
· нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;
· виртуал хөрөнгийг шилжүүлэх;
· виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;
· виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.
Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр крипто арилжааны биржүүд Монголд үйл ажиллагаа явуулахын тулд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүлтгүүлэн, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай ба дараах шаардлагуудыг хангасан байна. Энд дарж уншина уу.
Сэтгэгдлүүд (0)