Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд хөрөнгө оруулагч, харилцагч хүүхдүүддээ зориулсан төсөл болох АрдКидс Апп өнөөдөр 1 нас хүрлээ. Одоогоос 1 жилийн өмнө 2021 оны 9 сарын 23-нд АрдКидс Аппыг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, хамгийн анхны харилцагчид бүртгүүлж эхэлснээс хойш өдгөө 33,000 хүүхдийг эгнээндээ нэгтгэж, 2022 оны 3 сараас хойш 45 сая төгрөгийн 5,600 гаруй гүйлгээ хийгдэж, дэлхийн олон улс орноос хүүхдүүд бүртгүүлэн ашиглах боломжтой болоод байна.Сонирхуулахад хамгийн анхны харилцагч 4 настай Гэгээнээ охин байсан байна.
АрдКидс Апп нь хүүхэд, эцэг эхийн санхүүгийн харилцааг холбосон гүүр болж, хүүхдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг цогц хангасан Монголын хамгийн анхны хүүхдэд зориулсан санхүүгийн аппликэйшн болсон юм. Ингэснээр хүүхэд бүр өөрийн насанд тохирсон санхүүгийн боловсролыг эзэмшиж, санхүү, мөнгөний харилцаанд анхнаас нь зөв зохистой оролцож, хөрөнгө оруулагч сэтгэхүйтэй иргэн болоход маш том тус хүргэнэ гэдэгт Ардын хамт олон бүрэн итгэлтэй байна.
АрдКидс Аппаар бүх төрлийн төлбөр тооцоо, гүйлгээ хийх, тэр бүртээ АрдКойны урамшуулал авах, хадгаламжаа нээх, хүссэн үедээ хадгаламждаа мөнгө нэмэх, хувьцаагаа харах, өөрт нь зориулсан онлайн дэлгүүрээр үйлчлүүлж хүссэн зүйлээ гэртээ хүргүүлэн авч, кино тасалбараа захиалах, нэгжээ авах, шаардлагатай тохиолдолд аав ээжээсээ нэмэлт мөнгө хүсэх, найзыгаа АрдКидс Аппад урьснаар урамшуулал авах, хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт урамшуулал авах зэрэг санхүү болон өдөр тутмын хэрэглээний бүх асуудлыг шийдэх боломжтой цогц аппликэйшн юм.
Бид 1 насныхаа ойн баярыг тэмдэглэж 2022 оны 9 дүгээр сарыг дуустал дараах урамшууллаар харилцагч хүүхдүүдийнхээ хөрөнгө оруулалтыг урамшуулж бэлэг барьж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК – 100 ширхэг хувьцаа
Ард Кредит ББСБ ХК – 1,000 ширхэг хувьцаа
Ард Даатгал ХК – 500 ширхэг хувьцаа
Ард Бит ХХК – 1,000 АрдКойн
Ард Актив ХЗХ ХХК – 200,000 төгрөгийн хадгаламж
Ардын Тэтгэврийн Данс ХХК – 100,000 төгрөгийн хуримтлал тутамд 22 АрдКойн бэлэглэнэ.
Урамшууллын хугацаа 9 сарыг дуустал үргэлжилж 9 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон урамшууллыг олгох бөгөөд та одоо ч гэсэн дээрх боломжуудаас хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийх боломжтойг дуулгая.
Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруулагч болцгооё.
Сэтгэгдлүүд (0)