Системийн нөлөө бүхий банкнуудын эзлэх хувь

Системийн нөлөө бүхий дээрх 5 банк нь салбарынхаа нийт активын 92%-ийг эзэлж байгаа тул энэ 5 банкнуудын IPO томоохон шинэчлэлт хөрөнгийн зах зээлд авчирна гэж харж байгаа.

Эх сурвалж: Банкны албан ёсны цахим хуудас

Банкнуудын нийт актив 2022 оны хагас жилийн байдлаар 42 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын 2021 оны ДНБ-тэй (44 их наяд төгрөг) дүйцэхүйц том салбар болохыг харуулж байна.
Системийн нөлөө бүхий дээрх 5 банк нь салбарынхаа нийт активын 92%-ийг эзэлж байгаа тул энэ 5 банкнуудын IPO томоохон шинэчлэлт хөрөнгийн зах зээлд авчирна гэж харж байгаа. 2022 жилийн эцэстээ багтаан Хаан, Төр, Голомт банкнууд IPO хийснээр нийтдээ 300 орчим тэрбум төгрөг босгох төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Банкны албан ёсны цахим хуудас

Хаан банк бусад банкнуудаа бодвол харьцангуй том тул цэвэр ашиг нь тоон дүнгээр илүү байгаа нь тодорхой харагдаж байна. Төрийн банкны цэвэр ашиг жил ирэх бүр тогтвортой өссөн бол бусад банкны ашиг илүү хэлбэлзэлтэй байжээ.

Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол

ROE буюу эздийн өмчийн өгөөж нь банкны цэвэр ашгийг эздийн өмчийн дүнтэй нь харьцуулсан үзүүлэлт байдаг. Өөрөө хэлбэл, тухайн банк хувьцаа эзэмшигчдэдээ хэр их өгөөжийг бий болгож байгааг харуулж байгаа юм.
Олон улсад энэ үзүүлэлт 10% буюу түүнээс дээш байвал сайн гэж үздэг бол манай нөлөө бүхий 5 банкнууд бүгд хангахаас гадна зарим нь хоёр дахин илүү биелүүлсэн байна.

Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол

Чанаргүй зээлийн эзлэх хэмжээ ихсэх тусам банкны эрсдэлийг нэмэгдүүлж байдаг тул олон улсын хэмжээнд 2%-иас ихгүй байх дээр анхаардаг. Харин манай улсад банкны чанаргүй зээлийн эзлэх хувь дор хаяж 4%-тай байгаа дээрх шаардлагыг хангахгүй байна.
ХХБ-ны чанаргүй зээл нийт цэвэр зээлийн 14%-ийг эзэлж байгаа нь бусад нөлөө бүхий банкнуудаас их байна. Хаан банк хамгийн өндөр дүн бүхий зээлийг удирдаж байгаа хэр нь ээ ердөө 5% нь л чанаргүй болсон нь тухайн банкны активын удирдлага сайн байгааг илтгэж байна.

Эх сурвалж: MХБ

Богд банк 2021 оны 12 сард IPO хийсэн ба тухайн үед нэгж хувьцаагаа 2,540 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. 2022 оны 9 сарын 28-ны байдлаар нэгж хувьцааны ханш 2,170 төгрөг хүрснээр 14.6% буурсан байна.

Богд банк IPO хийсний дараа буюу 2022 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн багц 61%, цэвэр хүүгийн орлого 77%, цэвэр ашиг 16% тус тус нэмэгдсэн бол чанаргүй зээлийн эзлэх хувь буурч, банкны үйл ажиллагаа сайжирсан байна.

Сэтгэгдлүүд (0)