Та CupCake гэж сонссон уу?

Та CupCake гэж сонссон уу?

CupCake гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Мэдээж жижиг аяган бялуу санаанд тань буух болов уу. Харин Cupcake - Хариултаа хадгал гэхээр юу бодогдож байна?

Хуримтлал үүсгэхэд нэг л болж өгөхгүй, банк орох шаардлага гарч, заавал өндөр том хуримтлал үүсгэх, орлогоо нэмэх хэрэгтэй гэж бодсоор одоо хүртэл хуримтлал үүсгэж амжаагүй яваа юм биш биз?

Та багадаа эмээ өвөө, аав ээжээсээ дэлгүүр гарахдаа бүхэл мөнгө авч хариулт мөнгийг буцааж өгдөг байсан уу? Мөнгөний гахайндаа хадгалдаг байсан уу? Эсвэл бүр цуглуулж байгаад чихэр жимс авч иддэг байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Ta бялуу авч идмээр байхад нэг бүтэн бялуу авахад арай том санагддаг уу? Харин түүний оронд бяцхан аяган бялуу авч болно шүү дээ. Cupcake хуримтлал яг л энэ мэдрэмжийг танд төрүүлэх болно.

Хуримтлал нээх асуудал, бага насны тань дурсамжийг нэгтгэж хуримтлал үүсгэхэд маш хялбар, хуримтлал үүсгэхэд ямар нэгэн дарамтгүй өдөр бүр, хүссэн үедээ хуримтлалдаа бүр автоматаар орлого нэмэх боломжтой болсныг мэдэх үү? Яг л та багадаа дэлгүүрээс хариултаар авдаг мөнгөө цуглуулдаг шиг. Та хуримтлал үүсгэхдээ заавал өндөр дүнгээр эхэлж, сар бүр орлого нэмэхдээ өндөр дүнгээр орлого нэмэх гэж хичээх хэрэггүй.

Ц.Бархас захирал “Их биш бага биш, өдөр бүр” гэж онцолдог доо.

Энэ бол Ард Аппад нэвтэрч буй цоо шинэ хуримтлалын үйлчилгээ болох Cupcake - Хариултаа хадгал юм.

CupCake-тэй болох мааш амархан, хамгийн гол нь сонирхолтой. Та Ард Аппаараа гүйгээ хийж АрдКойны урамшууллаа авдаг байх. Үүн дээр дахин нэг шинэ боломж нэмэгдэж байгаа юм. Таны хийж буй гүйлгээ бүрийг тодорхой дүнгээр бүхэлчилснээр та өдөр бүр гүйлгээ хийх бүртээ хуримтлалдаа орлого нэмээд явах боломжтой юм. Хугацааны хувьд 6-24 сарын сонголттой бөгөөд хүү нь зах зээлийн дундаж хадгаламжийн хүүнээс өндөр гээд боддоо. Та бүхэлчлэх дүнгээ ₮100,₮500, ₮1,000, ₮5,000, ₮10,000 гэж тохируулж болох бөгөөд заримдаа орлого нэмэх боломжгүй үедээ бүхэлчлэх дүнгээ 0 болгож гүйлгээнээсээ ямар ч мөнгө хасуулахгүй байх тохиргоотой. Заавал хариултаар гэхгүй хүссэн үедээ 100 мянга, 1 сая гээд хэдэн ч төгрөг нэмэх боломжтой.

Жишээ нь: Та ₮500 бүхэлчилнэ гэж сонголоо гэж бодъё. Тэгвэл ₮1,420 гүйлгээ хийхэд таны данснаас ₮1,500 хасагдаж, хуримтлалд тань ₮80 орлого болж орох юм. ₮1,000 бүхэлчилнэ гэж сонговол ₮5,600 гүйлгээ хийгээд ₮6,000 хасагдаж, ₮400 таны хуримтлалд орох юм. Дуслыг хураавал далай гэдэг дээ. Сонирхолтой биш гэж үү?

Сэтгэгдлүүд (0)