1. 2021 он хүртэлх нийт тэтгэвэр авагчдын 60% нь 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байжээ.
2. Тэгвэл 2022 онд нийт тэтгэвэр авагчдын 90% нь доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр авдаг болжээ.
3. Хөдөлмөр эрхлэгчдийн төлдөг 24 хувийн шимтгэлээс 17% нь тэтгэврийн даатгалд ногддог бөгөөд 3 хөдөлмөр эрхлэгчийн төлсөн шимтгэл 1 хүний тэтгэврийг бүрдүүлдэг байна. Энэ нь 2040 онд 1х1 болох таамаглалтай.
4. 2022 онд тэтгэврийн даатгал 1.2 ихнаяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
5. Өндөр насны тэтгэвэр тогтооход сүүлийн 7 жил тасралтгүй ажилласан байх шаардлагатай. Нийт тэтгэвэр авагчид сүүлийн 7 жилийн дундаж цалингийн 45 хувьтай тэнцэхүйц тэтгэвэр авдаг байна. Энэ нь тухайн иргэний орлого 3 дахин буурч буйг харуулж байна.
6. Тэгвэл бидний мэдэх Батсүмбэр дэх Ахмад Настны Үндэсний Төв нь үйлчлүүлэгчдийнхээ тэтгэврийн орлогоос 30 хувийг аван, үйлчилгээ үзүүлдэг байна.
Тэгвэл Ардын Тэтгэврийн Данс ХХК болон Ард Даатгал ХК нар нь нийгмийн хариуцлагынхаа Ахмад настны үндэсний төв - Ахмадын асрамжтай хамтран ажиллажээ.
Ардын Тэтгэврийн Данс ХХК нь тэтгэврийн хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахыг эрмэлздэг бөгөөд энэ удаад Ахмад настны үндэсний төв - Ахмадын асрамж Төвийн 160 гаруй ахмадуудыг зорин очиж, Ard Insurance компанитай хамтран 60 хоногийн памперсны хэрэглээг гардуулжээ. Мөн Ач-Үр ЭХНБ-тай хамтран, Антиоксикапс + цайр витамины 1 сарын хэрэглээ, бусад гар доорх хэрэгцээт материалуудыг бэлэглэж, нэгэн өдрийг дуу хууртай өнгөрүүлжээ.
Мөн Ахмад настны үндэсний төвд нийт 160 гаруй үйлчлүүлэгч 120 гаруй ажиллагсад байдаг бөгөөд үйлчлүүлэгч нарыгаа сэтгэл хангалуун байлгах үүднээс нийт ажиллагсдын сургалтыг i_otree сэтгэл зүйн байгууллагын сэтгэл зүйч нартай хамтран нийт ажиллагсдын сургалтыг зохион байгуулсан байна.
Ардын Тэтгэврийн Данс ХХК нь цаашид тогтмол хамтран ажиллах бөгөөд Ахмад настны үндэсний төвөөр улирал бүр очихоор төлөвлөөд байгаа аж.
Ард Даатгал ХК Улсын I Төв Эмнэлэгт асрахуйн хэрэгсэл хүлээлгэн өгжээ.
Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн хэрээр нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулан ажиллахыг эрмэлзэж, энэхүү зорилгоо биелүүлэн ажилласаар ирсэн билээ. Энэ удаа манай хамт олон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд нэн шаардлагатай байдаг асрахуйн хэрэгслүүдийг гардуулан өгснөөс гадна хамт олноо тэргүүлэн ажиллаж буй сувилагч нарт Ard Pension компанийн Тэтгэврийн хуримтлалыг нээн өгч, ирээдүйгээ өмчлөхөд нь нэг алхмаар ойртууллаа.
Ард Даатгал ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, уриалгахан угтан авсан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн нийт эмч мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох ариун цагаан үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
Ард Даатгал ХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна. 2022 оны хувьд Ард Даатгал компани 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчид болон 210 мянга гаруй даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.
Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдлүүд (0)