Та хүүхдийнхээ найз нь байж чаддаг уу?

Эцэг эх, хүүхдийн холбоо бол энэ хорвоо дээрх хамгийн онцгой харилцаа юм.

Эцэг эх, хүүхдийн холбоо бол энэ хорвоо дээрх хамгийн онцгой харилцаа юм. Зарим хүмүүс хатуу чанга байдал, сахилга бат нь хүүхдүүдээ илүү сайн хүн болгож  өсгөхөд тусалдаг гэж боддог ч хүүхдийнхээ найз байх нь хамгийн чухал гэж боддог хүмүүс ч олон бий. Та энэхүү ангиллын алинд нь ч харъяалагдахаас үл хамааран хүүхдийнхээ хамгийн сайн найз байж, мөн хүүхдээ сайн хүмүүжүүлэхийн аль алиныг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжтой.

Танд итгэж, зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа зүйлсийг хэлж чадах хүүхдүүдийг өсгөхийн тулд та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. 

1.      Насан туршийн амлалт өг

Хүүхдүүдтэйгээ ойр дотно нөхөрлөх нь тэдэнд насан туршдаа ямар ч болзолгүй амлалт өгөхөөс эхэлдэг. Амлалтдаа "Юу ч тохиолдсон би чамайг хайрлаж, дэмжихээ хэзээ ч зогсоохгүй" гэж хэлэх.

2.      Хүүхдүүдийнхээ шавь болоорой

Хүүхдийнхээ болно бодсон зүйлд нь "тагтаа нүхлэх" гэж оролдохын оронд анхааралтай ажиглаж, давуу болон сул талуудыг нь үнэлэх хэрэгтэй. “Хүүхдийнхээ төрөлхийн зан чанарыг сайтар судлаарай. Таны хүүхэд зоригтой, хөгжилтэй, мэдрэмжтэй эсвэл маш нарийн мэдрэхүйтэй юу? Түүний дуртай болон дургүй зүйл юу вэ? Хүүхдээ урамшуулах хамгийн сайн арга юу вэ? Түүний тодорхой зорилго, мөрөөдөл юу вэ? Ийм төрлийн асуултад хариулж эхэлснээр та хүүхэд бүрийн төрөлхийн зан чанарт нь тохируулан нөхөрлөлөө "тохируулах" боломжтой болно.

3.      Хүүхдүүддээ цаг гаргаж байгаарай

Хэрэв та хүүхдүүдтэйгээ цагийг төлөвлөхөөс гадна утга учиртай нөхөрлөлийг бий болгохыг хүсэж байвал төлөвлөөгүй цагт ч тэдэнд бэлэн байх хэрэгтэй.Хүүхдүүддээ хэрэгтэй үед нь цаг гаргах нь бидний хувьд чухал. Заримдаа хүүхдүүд маань илүү чухал учраас бид хийж байгаа зүйлээ орхиж болно. "Нөхөрлөл азаар эсвэл санамсаргүй байдлаар үүсдэггүй гэдгийг санаарай. Утга учиртай нөхөрлөл нь байнга, илүү их, өдөр бүр хамтдаа цагийг өнгөрөөсний үр дүнд бий болдог. Бид хүүхдүүддээ өдөр бүр тусгай цаг гаргаж занших хэрэгтэй.

4.      Ойлгож сонс

Хүүхдүүдтэйгээ нөхөрлөлийг хөгжүүлэх бас нэг чухал тал бол ойлгох байдлаар сонсох явдал юм. “Өөрөөр хэлбэл, бид таныг хүүхэдтэйгээ харилцахдаа идэвхтэй сонсогч байхыг зөвлөж байна. Идэвхтэй сонсоно гэдэг нь тэдэнтэй нүдээрээ харьцах явдал юм. Сайн сонсогч эцэг эх хэзээ ч хүүхдээ юу хэлж байгааг мэддэг гэж боддоггүй. Харин хүүхдийн хэлсэн зүйлийг тодруулахын тулд асуулт асуу. Дараа нь түүний юу гэж бодож байгааг өөр үг ашиглан давтана” гэж тэр хэлэв.

5.      Хүүхэдтэйгээ утга учиртай хүрэлцэх нь их чухал

Хүүхдүүдтэй утга учиртай нөхөрлөлийг бий болгох тустай аргуудын нэг бол гараараа хүрэлцэх явдал юм. Хүүхдэдээ зөөлөн, халуун дулаан байдлаар хүрэхэд олон сая мэдрэлийн төгсгөлүүд тархинд мессеж илгээдэг бөгөөд энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд тустай байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ өдөрт дор хаяж зургаан удаа тэвэрч байх нь тэдний насыг хэдэн сар, жилээр уртасгадаг. Хэрэв хүрэлцэхгүй бол хүүхдийн өсөлт хөгжил зогсдог. Хүүхдүүд хүрэлцэхгүй байх, хайр, энхрийлэлгүйгээс болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг ч тохиолдол бий. Байнга хүрэлцэх нь таны хүүхэд физиологийн хувьд эрүүл өсөж торнихоос гадна сэтгэл санааны хувьд ч ач тустай.

Сэтгэгдлүүд (0)