Түгээмэл асуулт, хариулт: Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүдэд олгох 5 ширхэг AARD

Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) 30 ширхгээс дээш хувьцаатай хувьцаа эзэмшигч хүүхдүүд болон хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг AARD хувьцааг нэмж олгохоор болсон бөгөөд үүнтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг та бүхэнд хүргэж байна.

Ардын хамааралтай компаниудын хувьцаа эзэмшигчдэд хамаарах уу? 

Энэ удаад зөвхөн Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигч хүүхдүүд болон хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүдэд олгогдоно.

Хэдэн ширхэг хувьцаа олгох вэ?

5 ширхэг  RDT буюу Ард Санхүүгийн Нэгдлийн токенжуулсан хувьцааг бэлэг болгон олгоно.

Хувьцаа эзэмшигчдэд тавигдах шаардлага бий юу?

  • Таны эзэмшиж буй Ард Санхүүгийн Нэгдлийн (MSE:AARD) 30 ширхэг болон түүнээс дээш байх

  • 12 сарын 1-ээс  12 сарын 31-ний өдөр хүртэл Ард Аппаар 10 удаа гүйлгээ хийх

  • Ард Аппад 1 найзаа урих

Хэзээ, хэрхэн байрших вэ?

Ард Аппын АрдКидс цэсэд таны хүүхдийн бүртгэл үүссэний дараа RDT буюу Ард Санхүүгийн Нэгдлийн токенжуулсан хувьцаа байршина. Хэрвээ та хүүхдээ утасны дугаараар нь АрдКидс Аппад  бүртгүүлсэн бол ЦУГЛУУЛГА цэсэд байрших бөгөөд таны хүүхэд өөрөө хувьцаагаа хянах боломжтой болно.

Хүүхдээ хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Ta Ард Аппын ҮЙЛЧИЛГЭЭ цэсэд байрлах АрдКидс цэсээр дамжуулан хүүхдээ бүртгүүлнэ. Хүүхдээ бүртгүүлэхдээ Регистрийн дугаараар (бага насны, утасны дугааргүй тохиолдолд) болон Утасны дугаараар бүртгүүлэх боломжтой.

  • Мөн Ард Аппын БАТАЛГААЖУУЛАЛТ цэсээр дамжуулан хүүхдийн төрсний гэрчилгээний зургийг оруулан баталгаажуулалт хийнэ. Ингэснээр бид хувьцаа эзэмшигчийн хүүхдийг таних юм.

30 ширхгээс доош хувьцаатай бол хэрхэх вэ?

Таны хувьцааны үнэлгээ 100,000 төгрөгөөс доош эсвэл огт хувьцаагүй бол 12 сарын 31-ний өдрийг хүртэл нэмж хувьцаа аван нийт хувьцааны үнэлгээ 100,000 төгрөг болгох, шинээр 100,000 төгрөгийн хувьцаа авч, хувьцаа эзэмшигч болсноор хүүхдэдээ 5 ширхэг RDT буюу Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг бэлэг болгон авах боломжтой. 

Хэрхэн Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг авах вэ?

Ард Аппын ҮНЭТ ЦААС цэсээр дамжуулан хувьцааны арилжаанд оролцож, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг худалдаж авах боломжтой бөгөөд бусад үнэт цаас, брокер дилерийн компанид бүртгэлтэй бол тухайн компанидаа хандан арилжаанд оролцох боломжтой.

Ард Аппаар хэрхэн гүйлгээ хийх вэ?

Ард Аппаар бүх банк руу гүйлгээ хийх боломжтой бөгөөд бүх банкнаас Ард Апп дахь харилцах данс руу орлого хүлээж авах боломжтойгоороо давуу юм. Бид банк хоорондын төлбөр тооцооны ACH системд нэгдсэн бөгөөд  гүйлгээг бодит цагийн горимд, 24/7 зарчмаар тасралтгүй дамжуулах боломжийг харилцагчдад олгодгоороо давуу талтай юм. 

Ард Аппад хэрхэн найзаа урих вэ?

Ард Аппын ҮЙЛЧИЛГЭЭ цэсэнд байрлах НАЙЗАА УРИХ цэснээс өөрийн найз урих кодыг Ард Аппад бүртгүүлэх найздаа өгсөнөөр урих боломжтой.

Сэтгэгдлүүд (0)