Унтахаасаа өмнө та хэрэгцээт зүйлсээ хэрхэн худалдаж авахаас өгсүүлээд мөнгөтэй холбоотой төрөл бүрийн асуудал бодон толгойгоо гашилгаж байсан уу? Тэгвэл эдгээр асуудлын тань шийдэл мөнгөн хуримтлал байх болно.
Хүний амьдралд төлөвлөгөөнөөс гадуурх мөнгөний хэрэгцээ өдөр тутамд тулгарч байдаг. Энэ үед хуримтлалаа ашиглах уу? зээл авах уу? эсвэл эд хөрөнгөө худалдаж асуудлаа зохицуулах уу? гэсэн сонголтууд бидэнтэй нүүр тулгардаг. Хуримтлалтай болж, мөнгөө зөв газар байршуулснаар таны мөнгө таны өмнөөс ажиллаж эхэлдэг.
Танд сарын хэрэглээнээсээ илүүчилж мөнгө хадгалах нь хүндхэн даваа мэт санагдаж магадгүй. Сарын эцэст танд ердөө 20.000 төгрөг үлдсэн байхад хэрхэн хуримтлуулах вэ?
Орлого их олсон, цалин буусан үедээ хуримтлал үүсгэе, их дүнгээр хадгалах боломжит үеэ хүлээе гэж цаг алдсаар л байна уу?
Тэгвэл та хуримтлал үүсгэх боломжоо хүлээж цагаа бүү алдаарай. Өдөр тутмын гүйлгээ бүрээсээ бутархай мөнгөө цуглуулж, өөртөө хүндрэл учруулахгүйгээр хуримтлалтай болох боломж бий. Бид ямар нэгэн жимсийг идэхдээ үрийг нь тоолгүй хаядаг. Гэтэл бидний тоохгүй хаясан үр хөрсөндөө шингэж, дахин боловсорч үржин ургах боломжтой байдаг. Үүнтэй адил хүмүүсийн тэр бүр анзаардаггүй бутархай мөнгийг хуримтлуулбал жимсний үр адил бидэнд үр шимээ урт хугацаанд өгсөөр байх болно. 1 ширхэг 500 төгрөгөөр өдөрт юу авч болох вэ ? Эсвэл 500 ширхэг 500 төгрөгөөр юу авч болох вэ? Та бодоод үзээрэй. Энгийн, өгөөж бага мэт санагдах өдөр тутмын дадал зуршил танд урт хугацааны аз жаргалыг бүтээж өгнө.
Тэгвэл үүнтэй адил нэгэн үйлчилгээг Ард Kредит ББСБ харилцагчдадаа зориулан гарган, хуримтлалыг өдөр тутмын энгийн зуршил болгох үйлчилгээг Ард Аппдаа нэвтрүүлээд байна.
Шинэ оны өдрүүдэд бид таныг маш хялбараар хуримтлалтай болох чалленжид уриалж байна.
Сэтгэгдлүүд (0)