Форвард хэлцэл гэж юу вэ?

Монголын Хөрөнгийн зах зээлийн хүчтэй тоглогч, 60 гаруй мянган хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтай Ард Санхүүгийн Нэгдэл ХК 100 хувь батлан даалт хийж байгааг дуулгахад таатай байна.

Форвард хэлцэл гэж юу вэ?

Тодорхой бараа бүтээгдэхүүн, хөрөнгийг ирээдүйд тогтсон хугацаанд, харилцан зөвшилцсөн үнээр арилжаалахаар хоёр талаас тохиролцсон болохыг батлах хэлцэл буюу үүргийг хэлнэ.

Яагаад АрдКойн дээр энэхүү хэлцлийг нэвтрүүлэхээр болсон бэ?

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд санал болгож, тодорхой хэмжээний ашиг, өгөөжийг санал болгодог. Харин энэ удаа АрдКойн дээр Форвард хэлцлийг олон нийтэд санал болгосноор Монголын криптовалют, хөрөнгийн зах зээлд нэгэн цоо шинэ бүтээгдэхүүнийг нутагшуулж байна.

Форвард хэлцэлд нэгдэх нь хэнд, ямар ашигтай вэ?

Дэлхий нийтээр эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн, Монголын түүхий эдийн экспортын гарц, төгрөгийн ханшийн уналт зэрэг хэзээ эргэж хэвийн байдалдаа орох нь тодорхойгүй байна. Энэ үед иргэдэдээ хөрөнгөө хамгаалах боломжийг нээж, талуудад харилцан ашигтай байх бүтээгдэхүүн санал болгож байгаа юм.

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд өөрийн урамшууллын оноо болох АрдКойныг ирээдүйд одоогийнхоос үнэ цэн нь улам өсөн нэмэгдэнэ гэх итгэлд суурилсан таамаглалын үндсэн дээр тодорхой ханш дээр, төлбөрийн давуу нөхцөлтэйгээр буцаан худалдаж авах боломж нээгдэж байна.

Өгөөж хүртээх баталгааг яаж харж байна вэ?

Монголын Хөрөнгийн зах зээлийн хүчтэй тоглогч, 60 гаруй мянган хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтай Ард Санхүүгийн Нэгдэл ХК 100 хувь батлан даалт хийж байгааг дуулгахад таатай байна.

Яагаад амжиж Форвард хэлцэлд хамрагдах хэрэгтэй вэ?

АрдКойн дээр хийгдэж байгаа Форвард хэлцлийн хэмжээ 30 сая ARDX бөгөөд түүнээс давсан тохиолдолд хувь тэнцүүлнэ. Ингэхдээ эхний 15 саяд багтаж захиалга өгсөн харилцагчдын захиалгын дүнг 100 хувиар шууд биелүүлэх тул эхний 15 сая ARDX - Форвард хэлцэлд амжиж багтаарай.

Нөхцөл танилцуулбал:

  • Форвард хэлцлийн ханш: ARDX1=₮40

  • Нийт хэлцлийн хэмжээ: 30 сая ARDX

  • Нэг хүний захиалга өгөх дээд хэмжээ: 300,000 ARDX

  • Нэг хүний захиалга өгөх доод хэмжээ: 10,000 АRDX

  • Эхлэх огноо: 2022-12-26-ны 11:40 цагаас

  • Дуусах огноо: 2022-12-29-ний 11:40 цагаас

  • Төлбөр төлөгдөх хугацаа: 1 жил

  • Хуваарилалтын арга: Хувь тэнцүүлэх болон цаг хугацааны дарааллаар захиалгыг биелүүлэх хосолсон аргаар хуваарилна.

Форвард хэлцэлд хэрхэн, яаж, хаана нэгдэх вэ?

Захиалга idax.exchange -ээр хийгдэнэ. Холбоотой мэдээллүүдийг Ард Бит ХХК-ийн бүх сувгууд болон 77003322 лавлах утсаар авах боломжтой.

Бүтээгдэхүүний болзошгүй эрсдэл:

Ард Санхүүгийн Нэгдэл нь энэхүү хэлцлийг батлан дааж байгаа учир эрсдэлийг харьцангуй бага гэж харж байна. Уг хэлцэлд оролцож буй хүмүүс ханш 40 төгрөгөөс дээш гарах үед хийсэн хэлцлээ буцаах боломжгүй тул сайтар бодож, судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргана уу.

Цаашид зөвхөн АрдКойн гэлтгүй Ардын бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр энэ хэлцэл хийгдэх үү?

Уг бүтээгдэхүүн нь манай улсад санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын шинэ боломж учир юуны өмнө цаашид харилцагчдын ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэглээг бий болгох тал дээр илүү анхаарч ажиллана.

Хуваарилалт хийх арга:

  • Хуваарилалтыг дараах 2 байдлаар хийнэ.

  • Хувь тэнцүүлэх

  • Хэлцлийн хүсэлт ирүүлсэн цаг хугацааны дарааллаар захиалгыг биелүүлнэ.

  • Эхний 15 сая ширхэг АрдКойны захиалгыг хүсэлт ирүүлсэн цаг хугацааны дарааллаар хүлээн авч 100 хувиар биелүүлэх бөгөөд нийт захиалгын эрэлт нь 30 сая ширхэг АрдКойноос давсан тохиолдолд хувь тэнцүүлнэ.

Сэтгэгдлүүд (0)