Фючерс нь арилжааны ахисан түвшний хувилбар бөгөөд талууд тодорхой хэмжээний хөрөнгийг ирээдүйн үнэ цэнийг урьдчилан таамаглаж тогтоосон үнэ, хугацаанд худалдан авах, худалдах талаар тохиролцсон гэрээ солилцох зарчмаар явагддаг. Энэхүү арилжааны хувилбарыг ихэвчлэн хөрөнгийн удирдлагын мэдлэгтэй, мэргэжлийн арилжаа эрхэлдэг хүмүүс зах зээлийн судалгаанд суурилан ирээдүйн боломжит үнэ цэнийг урьдчилан таамаглаж эрсдэлээс хамгаалах эсвэл ашиг олох зорилгоор ашигладаг байна.
Фючерс арилжааны хувилбар нь зах зээлийн уналт, өсөлтийг таамаглаж өөрийн хөрөнгийг хурдан өсгөх боломжтой арга хэдий ч зах зээлийн судалгаа шинжилгээ хангалтгүй бол алдагдал хүлээх хэмжээ өндөр байна.
Тиймээс та өөрийн арилжааны мэдлэг болон хөрөнгийн хувиарлалтын мэдлэгээ тэлэхийг зөвлөж байна.
Фючерс арилжааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Idax бирж нь нийт 21 хоногийн хугацаанд 21 ялагчийг тодруулах бөгөөд тус бүр $100-ийг бэлнээр гардуулах Futures Battle буюу арилжааны уралдааныг зарлаад байгаа юм. Уралдааны талаарх дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
Тэгвэл та бүхэнд уг арилжааны ялагчдын сэтгэгдэлийг хүргэж байна.
1 сарын 8 болон 9-ний өдрийн арилжаанд ДАРААЛАН ЯЛАЛТ байгуулсан оролцогч Галхүү:
Тухайн өдрийн ашгийн хувь буюу 1 сарын 8-ны арилжааны ROE= 71,7%, 1 сарын 9-ны арилжааны ROE= 79,4%-р арилжаагаа амжилттай хааж, ийнхүү ЯЛАГЧ болсон байна.
-Арилжаа хийгээд 3 жил гаруй болж байна. Арилжаа гэж юу болох тухай суурь ойлголт, мэдээллийг анх интернэтээс олж аваад цааш нь гүнзгийрүүлэн судалж, арилжаа хийх замаар туршлагаа зузаатгасан.
-Миний хувд ихэвчлэн BTCUSDT, FXSUSDT болон SOLUSDT хослолууд дээр арилжаагаа хийдэг. Рosition-оо нээхээс өмнө чухалчлан price action буюу ханшийн хөдөлгөөний маш хянамгай ажиглаж, шийдвэрээ гаргадаг.
-Өөрийн олж авсан туршлагадаа үндэслэн бусад арилжаачдадаа хандаж хэлэхэд Stop Loss-ыг заавал ашиглан өөрийн эрсдэлээ хамгаалах нь хамгийн чухал гэдгийг онцлох байна.
-idax биржийг ашиглаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд өдийг хүртэл ашиглаж буйн гол шалтгаан нь бусад гадны биржүүдтэй адил стандартыг нэвтрүүлсэнтэй холбоотой юм. Мөн мэдээж Монголдоо анхдагч, анхны Futures арилжааг хийх боломжтой болсон нь давуу тал юм.
1 сарын 5 болон 11-ний өдрийн арилжаанд ДАРААЛАН ЯЛАЛТ байгуулсан оролцогч Доржсүрэн:
Тухайн өдрийн ашгийн хувь буюу 1-р сарын 5-ны арилжааны ROE= 16,4%, 11-р сарын11-ний арилжааны ROE= 56%-р арилжаагаа амжилттай хааж, ийнхүү ЯЛАГЧ болсон байна.
-Анх оюутан байхдаа хөрөнгийн бирж дээрх хувьцаа, үнэт цаас зэргийг арилжиж эхэлсэн бөгөөд #ardcoin ид #boom болж байх үе буюу 2021 оноос эхлүүлэн крипто сонирхон судалж, арилжиж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн оноос Futures арилжааг түлхүү судлан өдгөөг хүртэл голлон арилждаг төрөл маань болсон.
-Миний хувд ихэвчлэн Altcoin-ууд дээр арилжаа хийдэг бөгөөд гол шалтгаан нь эдгээр койнуудын савлагаа харьцангуй өндөртэй байдагтай холбоотой.
-Арилжаа нээхийн өмнө голчлон доллар индекс болон Bitcoin-ий хөдөлгөөнийг хардаг бөгөөд үүний дараагаар ямархуу тренд байгаа эсэхийг техник шинжилгээ хийн хаана нь орж, хэзээ арилжаанаас гарах вэ гэсэн шийдвэрээ гаргадаг байгаа.
-Өөрийн олж авсан туршлагадаа үндэслэн бусад арилжаачдадаа хандаж хэлэхэд Stop Loss-ыг заавал ашиглан өөрийн эрсдэлээ хамгаалах нь хамгийн чухал гэдгийг онцлох байна. Мөн өдөр бүр арилжааны боломжууд байдаг учир өнөөдөр би хоцорчих нь хэмээн эрсдэлтэй алхам хийж, яаран арилжаа нээхийн оронд дараа дараагийн өдрийн ханшийн хөдөлгөөн, мэдээг үндэслэн арилжаанд оролцох боломжтой.
-Futures арилжааны гол давуу тал бол ханшийн аль ч чиглэлийн хөдөлгөөн дээр орж арилжаа хийх боломжтойн /short болон long/ дээр leverage буюу хөшүүрэг ашиглан өөрийн хөрөнгийг өсгөх боломжтой.
1 сарын 6-ны өдрийн арилжаанд ЯЛАЛТ байгуулсан оролцогч Төгсбаяр:
Тухайн өдрийн ашгийн хувь буюу ROE нь 85,4%-р арилжаагаа амжилттай хааж, ийнхүү ЯЛАГЧ болсон байна.
-Хувьцаа, үнэт цаасуудыг худалдаж авч, зарах байдлаар арилжаа гэдэг зүйлийн талаар анхны ойлголт, туршлагыг хуримтлуулсан бөгөөд яг крипто дээр спот арилжааг 3 жилийн өмнөөс хийж эхэлсэн. Үүнээс олж авсан мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан Фьючерс арилжааг 2 сарын өмнөөс эхлүүлээд явж байна.
-Миний хувд ихэвчлэн савлагаа харьцангуй өндөртэй Altcoin-ууд дээр арилжаа хийдэг бөгөөд арилжаа нээхийн өмнө голчлон суурь мэдээ болон Bitcoin, Ethereum зэрэг хослолуудаас зах зээлийн ерөнхий чигийг харж шийдвэрээ гаргадаг.
-idax биржийг сонгон үйлчлүүлж буйн гол шалтгаан бол
-1-рт: Монголдоо анхдагч Futures арилжааг нэвтрүүлж, арилжааны шинэ боломжийг бий болгосонтой холбоотой.
-2-рт: Сүүлийн үеийн крипто ертөнцөд үүсээд буй асуудал буюу өөрөөр КРИПТО ӨВӨЛ ч гэж нэрлэгдээд буй крипто зах зээлийн уналт хийгээд зарим нэг томоохон гадны биржүүдийн дампууралтай холбоотойгоор илүү ИТГЭЖ БОЛОХУЙЦ, ЭРГЭЭД ХОЛБОГДОХ БОЛОМЖТОЙ, ЭРСДЭЛ БАГА тийм биржийг сонгох шаардлагатай болсон нь намайг idax биржийн үнэнч хэрэглэгч болгосон.
1 сарын 12-ны өдрийн арилжаанд ЯЛАЛТ байгуулсан оролцогч Ууганбаатар:
Тухайн өдрийн ашгийн хувь буюу ROE нь 22,6%-р арилжаагаа амжилттай хааж, ийнхүү ЯЛАГЧ болсон байна.
-Фьючерс арилжааны тухай анх интернэт сувгуудаас олж мэдсэн бөгөөд нэлээн лавшруулан судалсны дараа буюу 4 сарын өмнөөс энэхүү төрлийн арилжааг хийж эхэлсэн.
-Анх юугаа ч мэдэхгүй шууд л $4000 орчим доллароор KuCoin бирж дээрх өөрийн дансаа цэнэглэн орж, үүнийгээ төд удалгүй л хоёр нугалан $8000 гаруй доллар болгочихсон. Маш хурдан хугацаанд дансаа өсгөчихсөн учир миний хувьд "НҮД ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРТАЛ" паникд орсон.
-Гэсэн хэдий ч надад баримтлах зарчим, арилжааны төлөвлөгөө, суурь болон техник дүн шинжилгээ хийх чадвар, эрсдэл-ашгийн харьцаа зэрэг чадварууд дутмаг байсны улмаас НЭГ ИХ УДАЛГҮЙ буцаагаад ихэнх мөнгөө алдчихсан.
-Энэ нь миний хувьд маш том цохилт болж, цаашид судалгаатай, дүн шинжилгээтэй, арилжааны төлөвлөгөөтэй байхыг ухааруулж өгсөн бөгөөд одоогоор харьцангуй ТОГТВОРТОЙ буюу зөв дадал хэвшлээр дансаа удирдаж байна.
-Арилжааны тухай сонирхон судалж, оролдож үзэж буй бусад залуустаа хандаж хэлэхэд: Эрсдэлд оруулж чадах мөнгөнийхөө хэмжээгээр буюу алдсан ч харамсаад байхааргүй тийм л хэмжээгээр арилжаанд орсон нь зүйтэй.
-#idax биржийг сонгон үйлчлүүлж буйн гол шалтгаан бол мэдээж хэрэг Монгол дахь Фьючерс арилжаа хийх боломжтой ганц бирж төдийгүй яаралтай холбогдох шаардлага бий болоход 'БУУХ ЭЗЭН, БУЦАХ ХАЯГТАЙ' тул итгэл үзүүлэн ашиглаж байна.
1 сарын 10-ны өдрийн арилжаанд ЯЛАЛТ байгуулсан оролцогч Бат-Очир:
Тухайн өдрийн ашгийн хувь буюу ROE нь 35,4%-р арилжаагаа амжилттай хааж, ийнхүү ЯЛАГЧ болсон байна.
-Анх Фьючерс арилжааг 2021 оны 9 сараас эхлэн найзыгаа дагаж Binance бирж дээр $500-р эхлүүлж байсан.
-Ихэвчлэн Bitcoin, Ethereum болон бусад топ100-д багтдаг бусад хослолууд дээр арилжаа хийдэг.
-Миний хувьд #twitter дээр бусад гадны арилжаа хийдэг хүмүүсийг даган тэдний гаргасан суурь болон техник шинжилгээг ажиглаж, ханшийн ерөнхий чиг, хөдөлгөөний тухай мэдээллээ авдаг.
-Арилжаа хийж буй бусад залуустаа хандаж хэлэхэд "Мөнгөний менежмент"-н тухай ойлголт мэдлэгээ тэлснийхээ дараагаар арилжаа хийсэн нь зөв бөгөөд үүнийг суралгүйгээр #шуналдаа хөтлөгдөн шууд арилжаанд орох нь хамгийн өндөр эрсдэлтэй юм.
-idax биржийг сонгон үйлчлүүлж буйн гол шалтгаан бол мэдээж хэрэг Фьючерс арилжааг хийх боломжтой Монгол дахь #ганц бирж төдийгүй бусад дэлхийн томоохон биржүүдтэй адилтгахуйц хөрвөх чадвар сайн байдагтай холбоотой.
1 сарын 14-ний өдрийн арилжаанд ЯЛАЛТ байгуулсан оролцогч Мөнхбаясгалан:
Тухайн өдрийн ашгийн хувь буюу ROE нь 90,7%-р арилжаагаа амжилттай хааж, ийнхүү ЯЛАГЧ болсон байна.
-Жил гаруйн өмнөөс арилжаа хийж эхэлсэн бөгөөд Фьючерс арилжааны хувьд эхлээд нэг их удаагүй байгаа.
-Ханшийн ерөнхий хөдөлгөөн болон трендийн тухайд бол бусад анализ хийдэг хүмүүсийн сошиал сувгуудаас авахаас гадна суурь дүн шинжилгээ болох мэдээгээ сошиалаар авдаг.
-Бусад арилжаанд оролцож буй залуустаа хандаж хэлэхэд "Аминд тулсан мөнгө, хөрөнгөөрөө дэнчин тавьж арилжаанд орно" гэдэг бол хамгийн эрсдэлтэй алхам учир аль болох тийм нөхцөл байдлаас зайлсхийх нь зүйтэй.
-idax биржийг сонгон үйлчлүүлж буйн гол шалтгаан бол ашиглахад хялбараас гадна арилжааны төрөл, хослолууд олон буйтай холбоотой.
Сэтгэгдлүүд (0)